solongonews
Миний мэдэх Ши Жиньпин- Ийм удирдагчтай Хятад улс үнэхээр азтай
2022-03-02 16:46
Миний мэдэх Ши Жиньпин- Ийм удирдагчтай Хятад улс үнэхээр азтай

Бээжингийн Өвлийн олимп, паралимпыг зохион байгуулах хорооны Францын мэргэжилтэн Айлү:

- Хоёр жилийн өмнө аз тохиож Ши Жиньпин даргатай уулзсан юм. Тэр үед би их баярласан. Учир нь түүнийг хараад зогсохгүй, түүнтэй гар барилаа. Бас түүнтэй хятадаар ярьсан гэв.

Гэртээ байгаа Ши Жиньпинтэй хамт авахуулсан зургаа хараад урд нь байгаа нь би гэж танилцуулав.

Ши Жиньпинтэй уулзаж гар барьсан, хамт зураг авахуулсан нь эхлээд ямар нэгэн бодит бус зүйл болж байгаа юм шиг санагдаж байжээ. Зурагтаар гарч байгаа юм шиг, гэхдээ үнэн бодит зүйл байсан юм.

2019 оны 02-р сард Ши Жиньпин Бээжингийн Өлийн олимпыг зохион байгуулах хороонд ажиллан ажилтнууд болон сайн дурын төлөөлөгчидтэй уулзав.

Бээжингийн Өвлийн олимп, паралимпыг зохион байгуулах хорооны Францын мэргэжилтэн Айлү энэ тухай хэлэхдээ:

- Ши Жиньпин даргыг зурагтаар байнга хардаг. Харин түүнтэй уулзаж учирна гэж үнэхээр санаагүй гэлээ.

Ши Жиньпин энэ удаад Өлийн олимп зохион байгуулах хороонд ажиллах үеэр Өвлийн олимпын тухай ярьсан. Тэрээр "Энэ бол бидний чухал ажил, Засгийн газар бүхэлдээ дэмжиж байгаа" гэжээ.

Энэ төсөл нь Айлүгийн хувьд ч маш чухал төсөл байлаа. Тэрээр ярихдаа "Ши даргатай зүгээр л дотнын найзтайгаа уулзах гэж байгаа мэт хүн бүр маш их догдолж, маш дотно байгаа нь мэдрэгдсэн".

Ярилцлагын үеэр түүний нөхөр орж ирлээ. Айлү бидэнд нөхрийгөө ингэж танилцууллаа.

- Нөхөр маань ч Ши Жиньпин даргатай уулзсан. Би Ши Жиньпинтэй уулзсанаас хойш нэг сарын дараа буюу 2019 оны 03-р сарын 25-ны өдөр дарга Ши Жиньпин Францад төрийн айлчлал хийсэн. Елисейн ордонд угтан авах оройн зоог дээр миний нөхөр Паскал Ши Жиньпин даргатай уулзаж, ерөнхийлөгч Макрон манай нөхрийг Ши Жиньпин даргад танилцуулж байсан. Тухайн үед Паскал ч Ши Жиньпин даргад Үшү сонирхдог гэдгээ ярьсан" гэв.

Айлүгийн нөхрийг Паскал Ганьтэл гэдэг. Францын таеквондогийн тамирчин асан. Паскал бидэнд Ши Жиньпин даргын тухай ярихдаа:

- Тэр бүгдийг хийж чадна гэж би бодож байна. Мөн хүмүүстэй ойр байдаг, газар дээр нь очиж ажилладаг. Хүмүүстэй харилцах цаг гаргадаг. Тэрээр мөн олимпыг зохион байгуулах хорооны ажлын байранд ирж олимпын бэлтгэл ажилд шаргуу ажилласан хүмүүстэй уулзсан. Өвлийн олимпын наадмыг саадгүй зохион байгуулах зорилгоор маш олон хүн өдөржин ажилладаг. Эдгээр хүмүүстэй Хятад улсын дарга биечлэн уулзаж, тэдэнтэй харилцсан. Хятад ийм удирдагчтай, би үүнийг их азтай гэж бодож байна. Ши Жиньпин биднийг их анхааран халамжилдаг, мөн тэрээр олимпын ажилд маш их санаа зовж байсан. Ши дарга бидэнтэй уулзаж биднийг их анхаардаг нь маш их урам зориг өгсөн" гэлээ.

1998 онд Айлү хятад хэл сурахаар Хятадад ирсэн. 2008 онд Айлү Бээжингийн олимпыг зохион байгуулах хороонд элсэн орж, франц хэлний орчуулагчаар ажиллажээ. Энэ нь Айлүгийн Хятад дахь анхны ажил юм. Тэрээр мөн эндээс өөрийн хайр, ханиа олсон юм. Айлү:

- Би тэр үед олимпын талаар тийм ч сайн мэддэггүй байсан. Хятадаас болж би олимпын ажилд орсон байдаг. 2008 оны олимпын өмнөхөн би нөхөртэйгөө танилцсан гэлээ.

Паскал "Би олимп болохоос сарын өмнө гэмтэл аваад маш их гунигтай байсан. Дахиад медаль авах боломж байхгүй болсон. Гэхдээ би эхнэртэйгээ танилцаж, бид гэрлэж, хүүхэдтэй болсон. Одоо би хамгийн их аз жаргалтай хүн. Би Бээжинд жинхэнэ хайртайгаа учирсан гэж хэлж чадна. Ер нь Бээжингийн олимп надад их зүйлийг өгсөн. Тэр үед би арав гаруй жилийн дараа Бээжинд ирж Өвлийн олимпод оролцох боломж олдоно гэдгийг мэдээгүй" гэлээ.

Бээжингийн олимпын дараа Айлүгийн нөхөр Паскал бэртлийн улмаас тэмцээнээс гарсан юм. Үүний дараа эхнэрийнхээ хамт Бээжинд суурьшиж, спорттой холбоотой ажил хийх болжээ.

2017 оны 08-р сарын 27-ны өдөр Ши Жиньпин Тяньжин хотод спортын зүтгэлтнүүдтэй уулзахдаа "Спорт хүчтэй, улс орон хөгжин цэцэглэвэл спорт хөгжин цэцэглэнэ. Бидний одоогийн зорилго бол спортын хүчирхэг гүрнийг бий болгож, спортын хүчирхэг гүрний бүтээн байгуулалтыг хурдасгах явдал болно" гэсэн юм.

Паскал Ши Жиньпин даргын ярианаас төрсөн өөрийн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа. Тэрээр "Эндээс харахад Ши Жиньпин дарга спорт улс оронд ямар ашиг тустайг ойлгодог гэдэгт итгэлтэй байна" гэв.

Айлү хэлэхдээ "Гадаадын иргэний хувьд Хятадын спортын тодорхой үйл ажиллагааны таван жилийн төлөвлөгөөг харж байна. Энэ нь бидний атаархдаг зүйл юм. Учир нь манай (Франц) Засгийн газарт ийм төлөвлөгөө байхгүй байж магадгүй. 2008 оноос өнөөг хүртэл би Хятадын том өөрчлөлтийг олж харсан. Олон нийт ч спортын үйл ажиллагаанд илүү их оролцдог болсон байна" гэлээ.

2017 оны 01-р сарын 18-ны өдөр Ши Жиньпин Лозанна дахь Олон Улсын Олимпын Хорооны төв байранд "Бээжин хот нь зуны олимпын наадмыг зохион байгуулсан бөгөөд тун удахгүй болох Өвлийн олимпын наадмыг зохион байгуулна. Тиймээс цорын ганц олон улсын хот боллоо. Үүнийг сайн хийнэ гэж амлах ёстой" гэжээ.

Паскал Ши Жиньпиний энэ удаагийн ярианаас "Эдгээр гайхалтай амжилтууд нь Хятадын удирдагчдын хүчин чармайлтын үр дүн юм. Ши Жиньпин спорттой холбоотой бодлогыг сурталчилдаг, хүмүүсийг спортод илүү идэвхтэй оролцохыг уриалдаг. Мөн хамгийн их сэтгэл хөдөлгөм зүйл нь зарим улс орнууд Хятадтай харилцаа тийм сайн биш, би үүнд маш их харамсаж байна. Учир нь зарим хүмүүс Хятад, хятад хүнийг сайн биш гэж ярьдаг. Үнэндээ ингэж ярьж байгаа хүмүүс Хятадад хэзээ ч очиж байгаагүй. Тэд Хятад улс, хятад хүнийг ойлгохгүй байна. Хятад бол том улс, мөн дэлхийд үүдээ нээж байгаа том улс, Хятад бол нээлттэй орон, хятадууд их зочломтгой хүмүүс гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. 2008 оны Бээжингийн олимпын наадам, дараа нь болсон Нанжингийн залуучуудын наадам сайн жишээ юм. Бээжин хот 2022 онд Өвлийн олимпыг зохион байгуулсан. Энэ нь Хятад улс олимпын үзэл санаа, олимпын үнэт зүйлсийг харуулахын тулд дэлхий нийтийг угтан авах боломж юм" гэлээ.

2018 оны 02-р сарын 25-ны өдөр Ши Жиньпин Пёнчаны Өвлийн олимпын хаалтын ёслол дээр видео хэлбэрээр "2022 онд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх найзуудаа Бээжинд уулзахыг урьж байна. Тавтай морилоорой та бүхэн маань, найзууд минь" гэсэн юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : www.12371.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл