- Камбожийн Камбож, Хятадын харилцааны хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Шемони
Шемони хэлэхдээ "Би маш тод санаж байна.Тэр (Ши Жиньпин) маш өндөр. Хүмүүст маш найрсаг мэдрэмж төрүүлдэг.Тэр арга хэмжээн дээр удаан ярьдаггүй.Гэхдээ маш бодитой, чин сэтгэлээсээ байдаг" гэв.
2009 оны 12-р сарын 22-ны өдөр буюу тухайн үед Хятадын дэд дарга байсан Ши Жиньпин Камбож улсад албан ёсны айлчлал хийв. Мөн Пномпен дэх Камбожийн хааны академид Күнзийн институтийн (Хожим нь "Камбожийн Хатан хааны технологийн академийн Күнзийн институт" гэж өөрчлөгдсөн) нээлтийн ёслолд оролцсон.

Тэр үед Шемонил Күнзийн институтийн Камбожийн талын дарга байсан.
Тэрээр хэлэхдээ "Арга хэмжээний бэлтгэл ажилд оролцож, тэр бидэнтэй гар барих үед Күнзийн институтийг илүү сайн авч явахыг хүсэв.Энэ нь бидэнд маш их урам зориг өгсөн. Дараа нь би тэр өдрийн зургийг маш олноор өлгөсөн юм. Тэр өдрийн бичлэгийг ч би нандигнан хадгалсаар байгаа" гэв.
Шемонил бол "Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" хэмээх номын Камбож хувилбарын орчуулагчдын нэг юм.

Тэрээр мөн "Орчуулгын үеэр "Бүс ба зам", ядуурлыг бууруулах агуулга дээр би хамгийн их анхаарал хандуулсан. Учир нь "Бүс ба зам" санаачилга нь Камбожид хөгжлийн чухал боломжуудыг авчирсан. Ядуурлаас хэрхэн ангижрах нь Камбожид тулгарсаар байгаа сорилт юм. Би эдгээр агуулгад онцгой анхаарал хандуулсан. Номоос дэвшилтэт туршлага сурна гэж найдаж байна" гэв.
Шемонилийн нүдээр Хятадын удирдагч алсын хараатай байдагт нь маш ихээр бахархдаг.2008 оноос хойш Шемонил Хятадад 30 гаруй удаа ирж байсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улс эрчимтэй хөгжиж байгааг харлаа.

"Хятадын олон жилийн хөгжил, надад өгсөн хамгийн том мэдрэмж бол түргэн улам орчин үеийнх болж байна.Хятадууд улам л өөртөө итгэлтэй болж байна.Хятадын амжилттай туршлагаас олсон хамгийн чухал гэгээрэл бол барууны загварыг сохроор шүтэж болохгүй.Харин өөрийнхөө онцлогийг таних, өөрт тохирсон загвар гаргахыг хичээх болно" гэж Шемони үзэл бодлоо дэлгэлээ.
Шемонил Ши Жиньпин даргын дурдсан "Ард түмнээ дээдлэн, ард түмнээр төв болгох" үзэл баримтлалтай маш их санал нийлдэг байна. Энэ үзэл баримтлал нь Хятадын ядуурлыг бууруулах, тахлын эсрэг хүчин чармайлтад үнэхээр тусгагдсан юм.

Хятад улс цар тахлын эсрэг хатуу арга хэмжээ авч, цар тахлыг аль болох хурдан хянаж, ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахын сацуу амьдралыг хэвийн байдалд оруулж дэлхий дахинд цар тахлын эсрэг тэмцлийн үлгэр жишээг үзүүлж билээ.
Хятад улс мөн бусад улс оронтой тахлын эсрэг хамтын ажиллагаа явуулж байна. Жишээлбэл Камбож руу эмнэлгийн мэргэжилтнүүдийн багийг илгээсэн. Цар тахлаас урьдчилан сэргийлэх материал, вакцин хандивлан Камбожийн ард түмэнд хямралын үед найз нөхдийн тусламжийг үзүүлэн итгэлцлийг нэмэгдүүлсэн гэх мэт.
Бие биедээ туслан, зовлонгоос нь үүрэх нь Хятад, Камбожийн "дотно харилцаа"-ны тод илэрхийлэл гэж болно.
2016 онд Ши Жиньпин дарга Камбожид төрийн айлчлал хийсэнд Кмбож өндөр хүндэтгэлтэй хүлээж авсан. Хатан хааны гэр бүлийн хоёр чухал гишүүн, хунтайж Чакапоне Арун гүнж түүнийг угтахаар онгоцны буудал дээр очсон юм.
Ордны гадна талбайд ихэвчлэн хааны хөргийг л тавьдаг байсан бол тухайн үед Ши Жиньпин даргыг хөргийг Камбожийн хаан Нородом Сихамонигийн асар том хөрөгтэй зэрэгцүүлэн босгосон байна.

Бас нэг нарийн ширийн зүйлээс хуваалцвал:
Сианук хааны амьдралынхаа туршид сууж байсан сандлыг эзэн хааныг нас барснаас хойш хааны гэр бүлийнхэн нандигнан хадгалж байсан.Айлчлалын үеэр хатан эх Ши Жиньпин даргыг сандал дээр суухыг тусгайлан урив.

2020 оны 11-р сард Ши Жиньпин дарга Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд Камбожийн эх хатан Монилаг БНХАУ-ын гадаад хүмүүст зориулсан хамгийн дээд хүндэт медалиар шагнав. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын "Найрамдлын медаль"-ийг гардуулах ёслолд Ши Жиньпин дарга "Садаршгүй бат нөхөрлөл", "Стратегийн ач холбогдолтой хувь заяаны хамтын цогц", "Улс орон хоорондын харилцааны үлгэр жишээ гэж үзэж болох" гэсэн хэдэн үгээрдипломат харилцаа тогтоосон 62 жилийн турших Хятад, Камбожийн харилцааг өндрөөр үнэлэв.
Камбож, Хятадын хамтын ажиллагаа сайн үндэс суурьтай. Хоёр тал бие биедээ маш их итгэдэг. Камбож, Хятадын харилцааны хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хувьд Камбож, Хятадын ирээдүйн хамтын ажиллагаа улам гүнзгийрч, улам ойр дотно болох нь гарцаагүй.
