solongonews
“Сэтгэлийн илч” тусламжийн аян эзэндээ хүрлээ
2020-12-21 23:03
Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн Нийгэмлэг “Сэтгэлийн илч” тусламжийн аяны хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн алслагдсан гэр хорооллын зорилтот бүлгийн айл өрхүүдэд өнөөдөр буюу 2020 оны 12-р сарын 21-ний өдөр тусламжийн эд материал хүргэж өглөө.

       “Сэтгэлийн илч” тусламжийн аян - Өвөр Монгол ахан дүүсээс нэртэй тус аяныг Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин нутгийн иргэн Алтанхуа болон Монгол Улсын иргэн Д.Гантөгс нар санаачилж, Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн нийгэмлэгтэй хамтран ажилласан байна. Түүний уриалгыг Өвөр Монголын халуун сэтгэлт 130 хүн уухайлан дэмжиж 12-р сарын 13-ны 13:00 цагаас эхлэн 17-ны өдрийн 08:30 цаг хүртэл тав хоногийн дотор нийт 10340 юань цугларчээ. Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн Нийгэмлэг энэхүү хандивын үйл ажиллагааг дэмжиж өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон цар тахлын үеэр ажил, орлогогүй болсон хүнд хэцүү амьдралтай 30 айл өрхөд хүнс, түлшний эд зүйлсийг хүргэж өгч ажиллалаа.

                                                                                          Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээлийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл