solongonews
Хүрээт суурингийн Ма Ань Чяо тосгоны шинэ төрх
2020-09-26 22:46
Хамтарсан сурвалжилгын аяллын баг Улаанцав хотын Дөрвөд хошууны Хүрээт суурингийн Ма Ань Чяо тосгонд

"Шавар байшинд амьдарч, бороо орохоор шавар урсан амьдралын орчин үнэхээр тааруу байсан. Өнөөдөр бид төрийн бодлогын ач тусаар цэвэр тохилог байшинд амьдрах болж, үүд хүртэл засмал замтай, цоргоо нээхэд бэлэн устай, сүлжээ холбоо, тог цахилгаан гээд хотоос дутах зүйлгүй сайхан орчинд амьдрах боллоо" гэж олзуурхан ярих Лю Цүнь-И гуай шинэ байшиндаа биднийг зочинсог утан авсан юм. 
Лю Цүнь-И гуай Улаанцав хотын Дөрвөд хошууны Хүрээт суурингийн Ма Ань Чяо тосгоны иргэн. 72 настай тэрбээр тархины өвчин туссаны улмаас хөдөлмөрийн чадвар сул, амьдрал ч ядуу болж, 2016 онд ядуу өрхөөр бүртгүүлсэн байна. Эднийхийг багтаасан Ма Ань Чяо тосгоны бүх айл өрх шавар байшинтай, зам харилцаа амаргүй уулын гууд амьдардаг байжээ. Засгийн газрын "Ядуурлыг бууруулах" төрийн бодлогын нэгэн төрөл болох ядуу тосгоныг бүхэлд нь "Орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх" арга бодлогын дагуу тус тосгон 2018 онд цоо шинэ Ма Ань Чяо тосгонд нүүж ирсэн байна. 

Хүрээт суурингийн Ма Ань Чяо тосгоны хуучин төрх

Лю Цүнь-И шинэ тосгонд нүүж ирснийхээ дараа тариалангийн талбайн эзэмших эрхээ улсад шилжүүлэн нөхөн олговор авах, тариаланг зогсоон бэлчээрийг сэргээсэн нөхөн олговор, экологийн хамгаалалтын нөхөн олговор, ахмад настны тэтгэвэр, доод баталгаат өрхийн нөхөн олговор зэрэг засгаас олгох нөхөн олговрын мөнгө эзэмших болсон төдийгүй үйлдвэрт тогоочоор ажиллан цалин авах зэрэг олон давхар орлого олон амьдралаа өөд нь татах болсноор өнөөдөр чинээлэг сайхан амьдрах болжээ. 

Хүрээт суурингийн Ма Ань Чяо тосгоны шинэ төрх

Лю Цүнь-И ядуурлаас ангижирсан түүхээ эргэцүүлэн хэлэхдээ: 
- Намын сайн бодлого, бүх шатны ажилтнуудын бодит тусламжид маш их талархаж байна. Тэдний ач буянаар манай гэр бүл ядуу хүнд амьдралаа өөрчилж, ядуурлаас ангижирч чадсан гэлээ.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл