Шанхай 20 гаруй тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татна
2020-12-29 09:50
Шанхай 20 гаруй тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татна.

Энэ оны 01-р сараас 11-р сар хүртэл Шанхай хотын гадаадын хөрөнгө оруулалтыг татах хандлага өссөн байна. Гэрээний дагуу гадаадын хөрөнгө оруулалт 47.165 тэрбум ам.долларт хүрч, 2.7%-иар өссөн; Бодит гадаадын хөрөнгө оруулалт 19.035 тэрбум ам доллар болж, өмнөх оны мөн үеэс 10.1% -иар өссөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 6.8%-иар өсөв.Шанхай хотын Худалдааны комиссын Намын Удирдах Бүлгийн нарийн бичгийн дарга, захирал Хуа Юань хэлэхдээ, бүтэн жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг бодитоор шингээж авах нь анх удаа 20 тэрбум ам.доллароос давж, түүхэн дээд хэмжээ болно гэж үзэж байна.
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
