solongonews
Тал нутагт болзъё-Уламжлал
2025-07-31 16:17
Тал нутагт болзъё-1

Умард зүгийн чимэг болсон Өвөр Моголын тал нутаг нар хуртай зун тэгширч, найраг, эгшиг хосолсон өвдөгш наадам айлсаж байна. Нар хүртэл инээж манддаг наадмын талбай онцгой сайхан. Хол ойроос гийчид зочид наадмын сургаар цуварна. Эр бяр нь тэгширсэн эрчүүд ид хаваа гайхуулах энэ өдрийг ард иргэд маань бүтэн жил хүлээдэг билээ.

Өвөр Монголын тал нутгийн наадмын гол хэсэг нь эрийн гурван наадам юм. Наадамд хэн гэдэг бөх түрүүлж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоогоо өргүүлэн, хаанахын хэн гэдэг харваач бусдаас мэргэн байх бол хэмээн хүн бүр өөр өөрсдийнхээ хүсэл таамгаа ярилцаж хөөрцгөөнэ. Энэ үер өв соёлоороо бахархаж, огших сэтгэлийг хүн бүрийн зүрхэнд бадрааж, түмэн олон үндэсний дээл хувцсаараа гангарч, хотол олноороо төдийгүй дэлхийг баясуулан цэнгэдэг сайхан уламжлалтай билээ.

Дэлгэр зуны улиралд дөрвөн зүгийн наадамчид нэгэн дор  уран цугларч, эрт дээр үеэс үүсгэлтэй эрийн гурван наадмаа үзэн, дэнж хотойтол наадна гэдэг тэдний хувьд баяр жаргалын дээд буюу.

Бөхийн барилдаан нь баяр наадмын гол хэсэг юм. Өвөр Монголын аймаг хотуудад болох жил бүрийн баяр наадамд 128, 256,512,1024,2048 гэх зэргээр харилцан адилгүй тоотой бөхчүүд барилддаг. Бөхийн сүр жавхааг илтгэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий зодог шуудгаа өмссөн бөхчүүд дэвэн дэвсээр гарч ирэх агшинийг харсан наадамчин олны хийморь сэргэнэ. Өвдөгш наадмын үеэр хол ойрын нутгаас хүрэлцэн хүдэр залуу бөхчүүдийг нэгэн дороос харна гэдэг бас л нэг бахархал гайхамшиг билээ.

Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Хөлөг морьдын уралдаан нь хийморь лундааг бэлгэдэн, сайн сайхны агуулга чанарыг илэрхийлж хөгжиж ирсэн онцлогтой. Унасан хүүхдийн хийморь, уясан эзний хийморь, уралдсан морины хийморь тэгширч байж морь түрүүлдэг гэж бэлгэшээдэг.

Тал нутгийн наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Эрэгтэй эмэгтэй сур харваачид үндэсний хувцас заслаа өмсөн, номин ногоон дэнжин дээр эрхий мэргэнээ сорьж, наадмын талбайг чимдэг билээ.

Дэнжийн ногоон тал дээр явагдах дугуй хээтэй наадам гэж хэнийг ч ялгаварлахгүй хүлэг морьдоо сойж, бөх нь бяр чадлаа гайхуулдаг. Хурдан хүлэг барианд орж ирэхэд самсаа шархиран, хоолой зангирч, сэтгэл огших нь наадамчидын бахархал билээ.

Дөрвөн зүг найман зовхисоос наадмын сургаар хүмүүс цугларан, өлгийтэй нялхаас өтөл буурал хүртэл наадам үзэн баярлаж байдаг. Хөгжим, бүжиг, дуу хуур, морины парад гээд маш сэтгэл хөдөлгөм агшинууд зөндөө.

Шинэ үе, шинэ мянганд өв соёл, үнэт зүйлсээ орчин үеийн алхаад нийцүүлэн уламжлан дэлгэрүүлж, үр хойчдоо, одоо цаг үедээ өвлүүлж, тээж яваа Өвөр Монголын тал нутгийн зон олон улс үндэсний бахархал, эв нэгдлийг бататгахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Зохиогч: С.САРАНЧИМЭГ
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл