Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголд өвдөгш наадам үргэлжилсээр байна. “Өдөр болгон наадам” цалгилж, Өвөр Монголын нутгуудаар наадмын буухиа хангинаж, цар хүрээ нь жилээс жилд өргөжин тэлж байна.

Энэхүү тэмдэглэлт баяр нь он цагийн явцад улам өргөжин өнөө цагт эрийн гурван наадмаас гадна, урлагийн тоглолт, бүтээгдэхүүний үзэсгэлэн, хөрөнгө оруулалтыг дэмжих ажиллагаа, соёл аялал жуулчлалын арга хэмжээ зэрэг агуулгаар дүүрэн цогц арга хэмжээ болон өргөжиж, шинэ сэдвээр хаяагаа тэлсээр байна. Энэ жилийн ӨМӨЗО-ны 35 дахь наадмын хувьд, наадмын нээлтийн арга хэмжээ өмнөх уламжлалыг шинэчилж, ӨМӨЗО-ны аймаг хотуудын баг төлөөлөгчид наадмын төв талбайд жагсаж, жуулчид ч энэхүү жагсаалд оролцсон нээлтийн арга хэмжээ нээгдсэнийг зарлах азтан болсон билээ.
35 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа ӨМӨЗО-ны тал нутгийн наадам нь 7 сарын 19-ний өдөр Шилийнгол аймгийн Шилийнхотод нээлтээ хийлээ. Гурван хоног үргэлжилсэн тус наадмаар олон зуун жилийн уламжлалтай эрийн гурван наадам болох бөх, сур, хурдан морины уралдаанаас гадна энэ наадмын жуулчдад зориулан зохиосон арга хэмжээ нь наадмыг улам сонихолтой болгожээ. Үүнд морь унаж, монгол дээлээр гангарах зэрэг баялаг хөтөлбөртэй арга хэмжээ зохиож, зөвхөн нээлтийн арга хэмжээнд л гэхэд 100 мянган наадамчин, жуулчид хүрэлцэн ирсэн байна. 7-8-р саруудад аймаг хотууд, сум багийн наадам өөр өөр өвөрмөц онцлогтой 40 гаруй төрлийн арга хэмжээ зохион байгуулж, түмэн олноо баясган цэнгүүлэх болно.

Уламжлалт наадмаа орчин үетэй уялдуулан хөгжүүлж, өв соёлоо уламжлан дэлгэрүүлж, ашиг орлого нэмэгдүүлж байна. Өвөр Монгол аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр дөрвөн улиралын аялал жуучлалын хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа билээ. Гэсэн хэдий ч жуулчид зуны саруудад Өвөр Монголд хамгийн ихээр ирдэг. Үүний улмаар наадам нь Өвөр Монголын хүн зон, байгаль орчин, аялал жуулчлал, соёлыг гадныханд таниулах гол тавцан болжээ. Тиймд ч учраас сүүлийн жилүүдэд наадмын үеэр эрийн гурван наадмаараа өөр хоорондоо уралдаан тэмцээн зохиох төдийгүй жуулчид, наадамчин олонд зориулсан төрөл бүрийн урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах болжээ.
“Наадам”-ын сэдэв агуулга, цар хүрээ өргөжиж, “Эрийн гурван наадам”-ын дээр соёл жуулчлалыг сурталчлах, биет бус соёлын өвийн үзэсгэлэн, үндэсний хувцасаар гангарах, морь унах, урлагийн тоглолт, аялал жуулчлалыг дэмжих олон төрлийн арга хэмжээнүүдйиг зохион байгуулдаг болсон билээ.

ӨМӨЗО-ны 35 дахь наадмын нээлтэд Өвөр Монголын 12 аймаг хотын 800 гаруй төлөөлөгч оролцож, өөр өөрийн үндэсний хувцас заслаараа үзэгч олны нүдийг хужирлажээ. Үндэсний хувцасаа бахархаж өмсөх залуус орчин үеийн өнгө төрх болон уламжлалыг хослуулж илүү чөлөөт загварыг бий болгосноор шинэ цагийн өв соёлыг бүтээж буй гэмээр. Алдарт морин хуурч Чи.Булаг морин хуураа эхшиглүүлж, Хятадад алдаршиж байгаа Өвөр Монголын залуу дуучин Аянга цагаан морьтой тайзанд гарч дуулсан нь наадамчин олны сонирхлыг ихээхэн татаж байлаа. Энэ наадмын арга хэмжээнд жуулчдыг жинхэнэ утгаар нь оролцуулах үүднээс сонирхолтой тэмцээнүүдийг зохион байгуулсан, наадамд хүрэлцэн ирсэн жуулчдад онцгой бэлэг, морь унах, наадмын нээлтэд биечлэн оролцох, газар дээр нь аялах тусгай хямдралтай маршрут зэрэг 18 төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

Нутаг нутгууд өөр өөрийн онцлогтой баялаг наадмыг зохион байгуулснаар Өвөр Монголын нэр нөлөөг улс даяар, дэлхий даяар алдаршуулан, улам их хөгжлийн боломжийг бий болгоход идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна.
