Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг 04-р сарын 24-ны өдөр Янлин ухаалаг хөдөө аж ахуйн жишээ үзүүлэх паркт хүрч сурвалжлагийн ажлаа үргэлжлүүлээ.

Янлин ухаалаг хөдөө аж ахуйн жишээ үзүүлэх парк нь 720 акр га талбайг хамардаг бөгөөд ШХАБ-ын хөдөө аж ахуйн технологийн сургалтын бааз юм. Тус парк нь "Нэг төв, таван бүс" хөгжлийн загварыг бий болгожээ.

Тухайлбал, Наран гэрэлт ухаалаг үйлчилгээний төв, Ухаалаг хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн бүс, Өндөр үр ашигтай хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн бүс, Ухаалаг хүйтэн гинжит логистикийн бүс зэрэг байдаг. Эдгээр нь дэлхийн улс орон, бүс нутгийн хөдөө аж ахуйн хөгжилд жишээ үзүүлэн, сургахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Үйл ажиллагаагаа явуулж ирсэн 3 жилийн хугацаанд олон үйлдвэрүүдийн нэгдлийг дэмжиж, олон загварын хамтын ажиллагааг чандлан мөрдөж, "Янлин хөдөө аж ахуйн шинжлэх ухааны загвар"-ыг судлан бий болгожээ. Үүнд: Хөдөө аж ахуйн ухаалаг үйлдвэрлэл, шинэ менежмент, экологийн дахин боловсруулалтын хөдөө аж ахуй, гурван аж үйлдвэрийн нэгдэл, олон улсын хөдөө аж ахуйн солилцоо, хамтын ажиллагаа гэсэн таван загварыг нэгтгэсэн байна.





