Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжлагын баг 04-р сарын 27-ны өдөр Авга Хошууны тэжээл бордооны нөөцийн худалдааны төвд хүрч сурвалжлагаа үргэлжлүүлэв.
Авга хошууны тэжээл бордооны нөөцийн худалдааны төв нь Засгийн газрын төслүүдээр удирдуулсан, аж ахуйн нэгж хөрөнгө оруулан байгуулсан, зах зээлийн үйл ажиллагааны хэлбэрүүдийг ашиглан, Авга хошууны Шиньхао өвсний үйлсийн ХХК-ийг суурьшуулан, хошууны зэрэглэлийн тэжээл бордооны нөөцийн худалдааны төвөөр гол бие болгон сум, суурины салбараар тулгуур болгож, хоршоо болон малчин айлын өвс тэжээлийн хашаа саравчийг нэмэлт болгон нөөцлөх үйлчилгээ үзүүлж байна. 2022 онд яаралтай тусламжийн зориулалттайгаар 10 мянган тонн өвс, 1,687.52 тонн даршуулсан бордоо нөөцөлжээ. Мөн олон төрлийн шилдэг чанартай тэжээл бордоог төрөөс нөхөн олговор олгох, ашиг орлого багатай борлуулах замаар хангаж байна. Ингэснээр малчдын тэжээврийн зардлыг бууруулах, төрийн халамжийн үйлчилгээ, бизнесийн үйлчилгээний нэгдсэн хөгжлийг дэмжих, тусгай үйлчилгээ, цогц үйлчилгээг хослуулахад дэмжлэг үзүүлсээр байна. 2022 оны 1-р сараас 6-р сар хүртэл 4766 тонн нөөцийн тэжээл бордоог бага ашигтайгаар зарж, малчдын өвс худалдан авах зардалд 925,000 орчим юанийг хэмнэсэн байна. Үүний зэрэгцээ "нэг цэгийн үйлчилгээ" гэсэн зорилтын дагуу, худалдаа эрхлэгч, малчдад зориулсан зочид буудал, зоогийн газар зэрэг дэмжлэг үзүүлэх үйлчилгээний иж бүрэн барилга байгууламжийг бий болгож, транзит тээврийн автомат удирдлагын систем, том оврын тээврийн хэрэгслээр тоноглож, санхүүгийн худалдаа үйлчилгээний цэгүүдийг бий болгон, нэг цэгийн үйлчилгээний үүргийг хамгийн их хэмжээгээр гүйцэтгэж байна.
