"Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси,Өвөр Монголоор аялахуй" Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг 04-р сарын 22-ны өдөр сурвалжлагын эхний өртөө болох Ши Ань хотын Лүнжи ногоон эрчим хүчний ХХК-тай танилцлаа.

2000 онд байгуулагдсан Лүнжи ногоон эрчим хүчний ХХК нь "Нарны туяаг ашиглан ногоон эрчим хүчний ертөнцийг бий болгоно" урианы дагуу дэлхийн хамгийн үнэ цэнэтэй нарны технологийн компани болох чармайн ажилласаар байна. Энэ нь есөн жил дараалан монокристалл цахиур ялтасны үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт, гурван жил дараалан модулийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлд эзлэх хувь хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт жагсаж байна.

"Тогтвортой, найдвартай, шинжлэх ухаан, технологийг тэргүүлэгч" болгосон бизнесийн бодлогыг баримтлан дэлхийн хамгийн том, технологийн дэвшилтэт фотоолтаик үйлдвэрлэлийн компани болон хөгжжээ. 2023 оны 12-р сард Лүн Жи компанийн бие даан бүтээсэн цахиурын гетерогцолтын энергийг хувиргах үр ашиг 27.09 хувьд хүрч, нэг талст цахиурын нарны эрчим хүчний үр ашгийн дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Энэ нь 2022 онд 26.81 хувиар дэлхийн дээд амжилт тогтоосны дараа Лүнжи ногоон эрчим хүчний ХХК-ийн бас нэгэн амжилт юм.




