solongonews
Хятадын 20-р зууны архитектурын өв-Шаанси түүхийн музей
2024-04-23 23:06
Хятадын 20-р зууны архитектурын өв-Шаанси түүхийн музей

 04-р сарын 23-ны үдээс өмнө Хятад Монголын хамтарсан сурвалжлагын баг "Эртний нийслэлийн гэрэлт сувд, Хятадын Эрдэнэсийн өргөө" хэмээн нэрлэгдсэн Шаанси түүхийн музейд хүрэв.

 Шаанси түүхийн музейг 1991 оны 6-р сарын 20-нд нээсэн. Энэ бол Хятадын анхны том хэмжээний орчин үеийн музей юм. Мөн Үндэсний анхны нэгдүгээр зэрэглэлийн музей, төв болон орон нутгийн хамтарсан үндэсний зэрэглэлийн музей, үндэсний соёл иргэншлийн нэгж, хамгийн алдартай музейн нэг, "Хятадын 20-р зууны архитектурын өв"-ийн анхны багцаар сонгогдсон. Музейд 1.71 сая гаруй ширхэг соёлын эд зүйлсийн цуглуулгатай. 

 Соёлын эд зүйлсийн баялаг нөөцөд түшиглэн "Шаанси мужийн эртний соёл иргэншил", “Их Тан гүрний түүхэн эрдэнэ – Хэ овогтын тосгоны тууриас гарсан соёлын эд материалын үзэсгэлэн”, “Тан гүрний ханын зургийн үзэсгэлэн” зэрэг эртний сонгодог содон бүтээлийн үзэсгэлэнгийн системийг бүрдүүлж, "Бүх улсын музейн шилдэг арван үзэсгэлэнгийн өргөмжлөлийн шагнал"-ыг олон удаа хүртэж, гурван Чинь гүрний соёлыг түгээн дэлгэрүүлэх, Хятадын соёл иргэншлийг өвлөн уламжлах, соёлын өөртөө итгэх итгэлийг харуулахад эерэг хувь нэмэр оруулсан юм.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл