Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг 04-р сарын 25-ны Хятадын хуурай бүс дэх ус хэмнэх судалгааны хүрээлэнтэй танилцлаа.

Хятадын хуурай бүс дэх ус хэмнэх хөдөө аж ахуйн судалгааны хүрээлэн нь Баруун хойдын тариалан, ой шугуйн шинжлэх ухаан технологийн их сургуулийн байгуулсан мэргэжил дамнасан, харьцангуй бие даасан эрдэм шинжилгээний хүрээлэн, олон салбарын судалгааны платформ юм.

Түүний зорилго нь: Дэлхий дахинд хандан, хуурай болон хагас хуурай бүс нутгаар төв болгож, ургамлын ургацын явцад шаардах усны эрэлт хэрэгцээний үйл явцыг ил болгох, ус, хөрс, агаар, амьдралын харилцан үйлчлэлийн механизмыг судлах, борооны урсац бүрэлдэх эх үүсвэрийн экологийн зохицуулалтыг судлах, ус хэмнэх усалгааны технологи, тоног төхөөрөмж судлах, ургамлын усны хэрэглээг сайжруулах талаар судлах, бүс нутгийн ус, газрын нөөцийн менежментийн үзэл баримтлал, арга зүйг шинэчлэх, хуурай болон усалгаатай газар тариалангийн технологийг нэвтрүүлж, хуурай бүс нутгийн ус хэмнэх хөдөө аж ахуйн технологийн тогтолцоог бүрдүүлэн, бүс нутгийн хөдөө аж ахуйн өндөр үр ашигтай ус ашиглалтын загварыг бий болгож, хуурай газар нутагт ус хэмнэх хөдөө аж ахуйн онолыг хөгжүүлж, хуурай газар нутагт орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн дагуу удирдан чиглүүлж, хүн төрөлхтний амьдран орших, хөгжихөд хувь нэмэр оруулжээ.
