solongonews
Өвөр Монголын Фэнжин Маньюань мал аж ахуйн ХХК-тай танилцахуу
2024-04-26 23:04
Өвөр Монголын Фэнжин Маньюань мал аж ахуйн ХХК-тай танилцахуу

  "Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси,Өвөр Монголоор аялахуй" Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг 04-р сарын 26-ны өдөр  Өвөр Монголын Фэнжин Маньюань мал аж ахуйн ХХК-д хүрч сурвалжлагын ажлаа үргэлжлүүллээ.

 Өвөр Монголын Фэнжин Маньюань мал аж ахуйн ХХК нь 2020 оны 7-р сард байгуулсан бөгөөд Баруун Үзэмчин хошууны Итгэл үхэр, хонь малжих мэргэжлийн хоршоотой /тус хоршоо нь 2017 оны эхээр бүртгэгдсэн/ хамтын ажиллагаа байгуулан үйл ажиллагаа явуулж, "Үзэм" брэндийг бүртгэжээ. Баруун Үзэмчин хошууны нутагтаа буцаж ажил эрхэлсэн монгол залуус санаачлан, үүсгэн байгуулсан энэхүү хөтөлбөр нь Үзэмчин хонины нарийлаг үйлдвэрлэл болон онлайн, оффлайнаар сурталчлах ажилд төвлөрөн ажиллажээ.

Компанийг үүсгэн байгуулсан эхэн үед ажлын баг зах зээлд судалгаа хийж, интернэтийн хөгжлийн дагуу, цахим худалдааны ирээдүй, шууд нэвтрүүлгээр дамжин хэрэглэгчид үйлчилж эхэлжээ. Үүний дагуу хадгалах, хоол хийх, тээвэрлэлтэд амар байдаг нөхцөлийг хангажээ. Тиймээс дотоодын дээд дунд түвшний зах зээл, цахим худалдааны үйлчлүүлэгчдэд чиглүүлэн Үзэмчин хонины шинж чанартай хослуулан 25 төрлийн бүтээгдэхүүн боловсруулсан байна. 2018 онд "China Food News" Үзэм брэндийн талаар мэдээлж, "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын нэгж"-ээр тодорчээ. Үзэмчин хонины өндөр чанарыг баталгаажуулан CNCA-ийн гуравдагч этгээдийн баталгаажуулалтын агентлагийн органик гэрчилгээг гурван жил дараалан хүртсэн.

2019 онд тус хоршоо нь Баруун Үзэмчин хошууны инновац, үйлс бүтээх баазад суурьших хүсэлт гаргаж, хоршооны нэрээр суурьшсан анхны байгууллага болж, онлайн болон оффлайн нэгдсэн борлуулалтын загварыг эхлүүлсэн.

2021 оны 7-р сард Хошууны Засгийн газрын дэмжлэгтэйгээр ногоон мал аж ахуйн бүтээгдэхүүний паркт суурьшиж, 7 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийж, өндөр стандарт бүхий 2700 м.кв талбайтай үйлдвэрийн байшинг байгуулжээ. Компанийн үйлдвэрлэлийн цех нь бүс нутагт анхны байнгын температур, 100,000-ийн түвшний асептик боловсруулах цех болжээ. Үүний зэрэгцээ, нийт 650 м.кв талбай бүхий шууд нэвтрүүлгийн өрөө, салбар шууд нэвтрүүлгийн өрөө, хонины нөөцийн баазын шууд нэвтрүүлгийн өрөө зэргийг байгуулжээ. Мөн онд Алибабагийн Хема Фреш /Үзэмчин хонины мах/-ын хангамжийн бааз болсон.

2021 оны 11-р сард хошууны үйлдвэрлэл, худалдааны холбооны зохицуулалтаар Баянхошуу сумын Цайдам гацаатай хамтран Үзэмчин хонины эх үүсвэрийн бааз байгуулж, гацааны эдийн засгаар хөтлүүлж, малчдыг удирдан зохион байгуулах, урт хугацааны хамтын ажиллагааны харилцааг бий болгожээ. Мөн "зах зээл + бизнес + гацаа + малчид" гэх үндсэн, дэд, гуравдах аж ахуйн нэгдсэн хөгжлийн шинэ загварыг бий болгон, хөдөө орон нутгийн сэргэн мандлыг ахиулжээ.

Ирээдүйд тус компани нь анхны зорилгоо үргэлжлүүлэн дэмжиж, гүн боловсруулах технологийг гүнзгийрүүлж, онлайн болон оффлайн нэгдсэн хөгжлийн хэв маягаар дамжуулан Үзэмчин хонийг өндөр түвшний зах зээлд хүрэх гүүр болохыг эрмэлзэх болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл