solongonews
Авга хошууны Жао Фү Эдийн засаг, худалдааны ХХК
2024-04-27 22:55
Авга хошууны Жао Фү Эдийн засаг, худалдааны ХХК

  "Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын үйл ажиллагаа үргэлжилж байна. 04-р сарын 27-ний өдөр манай багийнхан Авга хошууны  Жао Фү Эдийн засаг, худалдааны ХХК-д хүрч танилцлаа. 

  Тус компани нь 1998 онд байгуулагдсан бөгөөд 1.68 сая юаний хөрөнгийн бүртгэлтэй, 25 ажилтантай, жилд 300 тонн /цэгээ/ үйлдвэрлэх хүчин чадалтай, Хятадын анхны цэгээ үйлдвэрлэх SC үйлдвэрлэлийн лицензийг авсан компани болно. Одоо мэргэжлийн загварын 8 патент, үндэсний 2 төрлийн зохион бүтээх патентад өргөдөл өгсөн бөгөөд адууны 6 төрлийн цуврал сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн стандартыг бүтээжээ. Гол бүтээгдэхүүн болох Авга цэгээ нь 7 төрлийн бүтээгдэхүүн байгаа бөгөөд зах зээлд тавигдсанаас хойш бүс нутаг болон Хятад орон даяарын хэрэглэгчдийн сайшаалыг хүлээсэн.

  Уг бүтээгдэхүүнүүдийг дотоодын нэгдүгээр зэрэглэлийн томоохон хотууд, Хөххот, Шилийнхот зэрэг аймаг хотууд болон зэргэлдээх хошуу сумуудад хэд хэдэн шууд борлуулалтын дэлгүүр нээн ажиллаж байна. Авга цэгээг гүн боловсруулах цехийн өргөтгөлийн төслийн барилга нь дуусахаар адууны хуурай сүү, сүүн чихэр, сүүн ундаа, сүүний зайрмаг болон бусад бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломжтой юм.

2016 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн "Бүс ба зам" дагуух улс орнуудын сүүн бүтээгдэхүүний сургалтын суурин, 2020 онд дадлага сургалтын бааз болсон. 2017 онд Авга Хошууны засаг даргын чанарын шагналт уралдааны анхны шагналыг хүртсэн. 2019 онд Шилийнгол аймгийн засаг даргын чанарын шагналыг хүртсэн. Мөн 2020 онд Авга цэгээ нь экологийн гаралтай хамгаалах бүтээгдэхүүнээр үнэлэгдсэн. 2020 онд "ӨМӨЗО-ы бүс нутгийн хэрэглэгчдийн найдвартай бүтээгдэхүүн"-ээр шалгарсан.

 2020 онд "Шилийнголын дуртгал" соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүний каталогийн эхний багцад шалгарсан. 2021 онд Жао фү брэнд "Үндэсний хэрэглэгчдийн баталгаатай сэтгэл ханамжийн брэнд", "Хятад улсын ногоон, эрүүл бүтээгдэхүүн"-ээр үнэлэгдэж, "Авга цэгээ" нь "Өвөр Монголын топ 100 хөдөө аж ахуйн тусгай зөвшөөрлийн бараа бүтээгдэхүүн"-ээр шалгарсан байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл