solongonews
Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын замаар үзэсгэлэнт сайхан Хятад орныг цогцоолон байгуулья
2022-06-24 09:24
Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын замаар үзэсгэлэнт сайхан Хятад орныг цогцоолон байгуулья

   Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт нь ХКН-ын эрхэм зорилготой холбогдох улс төрийн том чухал асуудал төдийгүй иргэдийн амьжиргаатай шууд холбогдох нийгмийн чухал асуудал, Хятадын үндэстний тогтвортой хөгжилтэй холбоотой чухал асуудал болох юм. Хятадын төв засгийн газраас экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг тэргүүн байранд тавьж, аль олон бодитой, шинэлэг ажлуудыг өрнүүлж, хамгийн хатуу тогтолцоо, хамгийн эрч хүчтэй арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт шинэ ахиц дэвшил гаргаж, хүн байгаль эвсэг зохицонгуй зэрэгцэн оршсон үзэсгэлэнт сайхан Хятад орныг хамтдаа байгуулах төсөл төлөвлөгөө үнэнхүү биеллээ олж байна. Ялангуяа ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жинпин даргаар төв болгосон ХКН-ын төв хороо экологийн соёлЙ иргэншлийн бүтээн байгуулалтыг төрийн засаглалын чухал байранд тавиж, инновац, зохицуулалт, ногоон хөгжил, нээлттэй байдал, хамтаар хуваалцах шинэ хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, ногоон, доор нүүрстөрөгчит аж ахуйг ихээр хөгжүүлж, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягыг олон нийтэд уриалж, хүн байгаль эвсэг зохицонгуй зэрэгцэн орших орчин үеийн улс гүрнийг бүтээн байгуулах зорилт тавин ажиллаж байна.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жинпин бүх Хятадын экологи байгаль орчныг хамгаалах хурал, хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжлийн хурал, шар мөрний урсгал дагуу бүсийн экологийн хамгаалалт болон өндөр чанартай хөгжлийн хурал зэрэг сүүлийн жилүүдэд хийгдсэн том чухал хурал арга хэмжээнд хийсэн илтгэл яриандаа экологиын соёл иргэншлийн бүтээн байгуулалтын ажлыг нямбай байрлуулж, экологийн соёл иргэншлийг юуны төлөө, яаж, ямар маягаар бүтээн байгуулах ве гэсэн асуултад хариулсан нь олны анхааралд хүрсэн юм.

   Шинэ цаг эринд орсноос хойш Хятад улс шинэ хөгжлийн үзлийг баримталж, эклогийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг эдийн засгийн бүтээн байгуулалт, улс төрийн бүтээн байгуулалт, соёлын бүтээн байгуулалт, нийгмийн бүтээн байгуулалт зэрэг салбар салбарын ажил үүрэгтэй уялдуулж, уур амьсгал, ундны ус, хөрс шорооны бохирдлыг сэргийлэн засах гурван том ажлын төсөл төлөвлөгөөг боловсруулан гаргаж, бохирдлыг сэргийлэн засах ажлыг эрчтжй хийсний дүнд Хятадын экологи байгаль орчны чанар тасралтгүй сайжирч, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын үзэл баримтлал, хувь нэмрийг дэлхийн олон орон хүлээн зөвшөөрч, Хятадын амжилттай туршлагыг хуваалцах сонирхол өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

 Хятад улс “экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг хурдтай ахиулах санал” “экологийн соёл иргэншлийн тогтоолцоог өөрчлөн шинэчлэх ерөнхий төсөл” зэрэг хэдэн арван төсөл төлөвлөгөөг боловсруулан гаргаж, экологи байгаль орчныг хамгаалж  хянан байцаах төвийн нэгдсэн тогтолцоог байгуулж, экологи байгаль орныг хамгаалах ажилд холбогдох 30 гаруй хууль дүрэм тогтоолыг боловсруулан гаргаж чанд мөрдөн хэрэгжүүлсээр иржээ.Үүний дүнд өнгөрөгч 2021 онд бүх Хятадын хотуудын PM2.5 нь 2015 оныхоос 34.8%-р буурч, “хилийн чанадын хог хаягдал”-ыг хилээр оруулахыг чанга хориглож, ойжуулалт нөхөн сэргээх ажлыг сайн хийж бүх Хятадын хэмжээнд ой шугуйн бүрхэц 23.04%-д хүрч,анхны бүлгийн үндэсний цэцэрлэгүүдийг байгуулжээ.

2021 онд Хятадын өндөр зэрэглэлийн техник технологийн үйлдвэрлэлийн  нэмүү өртөгийн томоон хэмжээний аж үйлдвэрийн нэмүү өртөгийн дунд эзлэх хувь хэмжээ 15.1%-д хүрч, эрчим хүч хэмнэх стратегийн чанартай шинээр хөгжсөн салбарууд эрчтэй хөгжиж улс орны тулгуур аж ахуй болж, цэвэр эрчим хүчний хэрэглэгээний эзлэх хувь хэмжээ нэмэгдээд 25.5%-д хүрчээ.

Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт нь ард иргэдийн аз жаргалтай шууд холбоотой болж байна. Аз жаргал бол хүн төрөлхтний хамтын хүсэл мөрөөдөл, гэхдээ нийгмийн адиль бус хөгжлийн үе шатанд аз жаргалыг өөр өөрөөр томиолдог. Өнөөгийн хөгжлийн үе шатанд хүмүүс цэвэр ус, цэнхэг агаар, аюулгүй хүнс, үзэсгэлэнт байгаль орчиныг аз жаргалтай амьдарлын чухал заалт болгох болсон. Хүмүүс өнгөрсөнд зөвхөн өлсөж даарахгүй амьдархыг аз жаргалтай байна хэмээн төсөөлдөг байсан бол одоо харин үзэсгэлэнт сайхан байгаль орчинд амгалан тайван амьдарыхг аз жаргал хэмээн тооцдог болсон. ХКН нь хойшид үргэлжлэн үзэсгэлэнт сайхан Хятад орныг бүтээн байгуулахыг тэмцлийн шинэ зорилт болгон ажиллаж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, экологийн хүрээлэн буй орчныг хамгаалах ажлыг дээд хэмжээнд чухалчилж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад чухал хувь нэмэр үзүүлэх болно.

Зохиогч: Хасмөчир
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Талын дуу хоолой
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл