Бага, дунд сургууль бол хүүхдийн амьдралыг үзэх үзэл, үнэт зүйл, гоо зүйн чадварыг хөгжүүлэх чухал цаг үе. Тэд улс орны ирээдүй, итгэл найдвар бөгөөд улс үндэстний агуу их сэргэн мандалт, бүтээн байгуулалтыг биелүүлэх хүсэл мөрөөдлийг үүрч яваа. Тэдний эрүүл өсөлт, амжилт нь боловсролын удирдамж, төлөвшил, сурах бичигийн үндсэн дэмжлэгтэй салшгүй холбоотой.
Хятад улсын хүүхдийн сурах бичгүүдэд эрч хүчтэй, хүүхдэд эерэг үүрэг гүйцэтгэдэг байхыг хичээн баримталсаар ирсэн. Ямар хичээл суралцах, ямар сурах бичиг ашиглах болон хойч үе юу сурч, юунд итгэхийг тодорхойлох нь коммунист намаар удирдуулсан Хятад улсын онцлогтой социализмын үйлсийг бататгаж хөгжүүлэх, Хятад улс орны хөгжил цэцэглэлт, урт хугацааны тогтвортой байдалтай шууд холбоотой юм.
Ёс суртхуунтай хүнийг бэлдэх үндсэн зорилтыг хэрэгжүүлэх гол элемент нь сурах бичиг. Ши Жиньпин “Сурах бичиг нь хүнийг сурган хүмүүжүүлэх сэтгэлийг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болдог” гэж сурах бичигийн чухал ач холбогдлын тухай удаа дараа дурдсан юм. 2020 онд Ши Жиньпин Ардын боловсрол хэвлэлийн газраас тэтгэвэртээ гарсан ахмадуудад хандан захидал бичив. Тэрээр захидалдаа:
“Ардын боловсрол хэвлэл нь цаашид ч хүч сэтгэл гарган ур ухаанаан шавхан, чанар сайн шилдэг сурах бичиг бүтээнэ гэдэгт найдаж байна” гэв.
Өнөөдөр олон улс орон боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлэх нь шинийг санаачлагч авьяастнуудыг төлөвшүүлэх, олон улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал нээлт гэж үздэг. Хятад улсын Боловсролын яам зэрэг байгуулага нь сурах бичгийг eр нь чухалчилан, сурах бичиг нь нэг улсын боловсролын чанар, боловсролын гүн ухаан, боловсролын агуулга, боловсролын хуулиудын нэгдмэл биелэл болохын хувьд боловсрол сургалтын гол тулгуур, тэргүүн зэргийн шинэлэг авьяас чадварын хөгжилд төлөвшүүлэх, хөтлөх чухал үндэс суурь болдог гэж үзсээр иржээ.
Өдгөө Хятад улс өндөр чанартай боловсролын тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, боловсролын хүчирхэг төвийг байгуулж, дэлхийн хэмжээнд чухал авьяас билгийн төв, инновацын өндөрлөг байгуулж байна. Мөн олон улсын өрсөлдөөний шинэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, сурах бичиг дэх өрсөлдөөний талаарх ойлголтыг бэхжүүлж, сурах бичгийн чанарыг сайжруулж, сурах бичгийн тогтолцоог боловсронгуй болгох ажлыг түргэтгэж, нам ба улсаас илүү сайн удирдаж улам сайн хөгжлийн нөхцөл боломж хангаж байгаа.
2022 оны 05-р сарын 28-ны өдөр Боловсролын яамнаас сүүлийн үед Ардын боловсролын хэвлэлийн хорооны хэвлэсэн бага ангийн математикийн сурах бичгийн зарим зураг нийгэмд ихээхэн анхаарал татав. Үүнд Боловсролын яам ихээхэн чухалчлан үзэж, цаг тухайд нь судалгаа хийж, мөн тухайн өдөрт шийдвэр гаргаж нийтэлсэн байна. Тухайлбал:
1. Ардын боловсрол хэвлэлд нэн даруй засаж залруулж, сурах бичгийн зураг зурах мэргэжлийн хүчийг шинэчлэн зохион байгуулж, шинэ сурах бичгийг 2022 оны намрын улиралд ашиглах баталгаажуулахыг Ардын боловсролын хэвлэлд даалгана. Боловсролын яамнаас мэргэжилтнүүдийн баг томилж, хатуу хяналт, шалгалт хийнэ.
2. Боловсролын яам орон даяар бага, дунд сургуулийн сурах бичгүүдэд иж бүрэн шалгалт хийж, агуулга, зураг чимэглэлд анхаарлаа хандуулж, илэрсэн зөрчлийг нэн даруй засаж, сурах бичгүүдийг улс төрийн зөв чиг баримжаатай байлгахыг үүрэг болгоно. Чиг баримжааг эрхэмлэн, Хятадын гайхалтай соёлыг сурталчилж, олон нийтийн гоо зүйн дадал зуршилд нийцүүлнэ.
3. Бага, дунд сургуулийн сурах бичигтэй холбоотой асуудлуудыг түргэн шуурхай хүлээн авах шугамын хаалтыг нээнэ. Бид нийгмийн бүхий л салбарынхны санал хүсэлтийг цаг тухайд нь хүлээн авч, Боловсролын яам анхааралтай судалж, шүүн тунгааж, цаг тухайд нь шийдвэрлэх болно. Сурах бичигтэй холбоотой асуудлуудыг илгээх тусгай имэйл хаяг нийтэлсэн байна.
Мөн тус өдөр Ардын боловсролын хэвлэл нь мэдээлэл нийтэлж, “Сүүлийн үед манай бага ангийн математикийн сурах бичгүүдийн зураг цахим ертөнцөөр шүүмжлэл дагуулж, эргэлзэж байгаа нь сурах бичгийн чанарт нийгмийн бүхий л давхаргынхны санааг зовоох болсон. Бид нухацтай тунгаан бодож, өөрийгөө буруутгаж, гэм буруугаа мэдэрч, гүнээ уучлалт гуйж байна. Манай бага, дунд сургуулийн сурах бичгийг сонирхож буй та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай компани нь бага ангийн математикийн сурах бичгүүдийн зураг чимэглэлийг засах ажлыг бүрэн хариуцдаг ажлын тусгай анги байгуулсан. Бид нийгмийн бүх давхаргын хяналтыг чин сэтгэлээсээ хүлээн авч, сургалтын материалын талаарх санал хүсэлтийг тань хүлээн авна” хэмээн шуурхай шийдвэр гаргаж олон нийтэд нийтэлжээ.
Одоогоос нэг жилийн өмнө буюу 2021 оны 08-р сарын 24-ний өдөр Хятад улсын Боловсролын яам мэдээлэл нийтэлж, Улсын сурах бичгийн хороо саяхан “Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалыг сурах бичигт оруулах тухай удирдамж”-ийг хэвлэн тараалаа гэв. Энэхүү иж бүрэн удирдамж нь Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалыг сурах бичигт оруулан, системтэйгээр зохион байгуулж, ерөнхийд нь хэрэгжүүлж, гол бүтэц агуулгыг тогтоох ба сурталчлах талаар нарийвчилсан заалтуудыг оруулсан байна. Энэ нь Хятад улсын өнөөдрийн хүүхдийн сурах бичгийг найруулан бичих ажлын гол үүрэг хариуцлагыг зааж чиглүүлж өгсөн бөгөөд ёс суртахуунтай хүнийг хүмүүжүүлэх суурийг тавьсан хэрэг болно.
