solongonews
Хятад улсын туршлага: Ажил олголтыг нэмэгдүүлэх нь ядуурлыг бууруулсан ололт амжилтыг баталгаажуулах үр дүнтэй арга зам
2022-06-02 17:29
Хятад улсын туршлага: Ажил олголтыг нэмэгдүүлэх нь ядуурлыг бууруулсан ололт амжилтыг баталгаажуулах үр дүнтэй арга зам

    2022 оны 03-р сард нийтэлсэн “Хятад улс ядуурлыг бууруулсан 40 жил: Хөдөлгөгч хүч, ач холбогдол хийгээд цаашдын бодлого чиглэл” хэмээх тайлангаас үзвэл Дэлхийн Банкнаас тогтоосон нэг хүний өдрийн 1.9 ам долларын стандартаар Хятадын ядуу хүн амын тоо өнгөрсөн 40 жилийн хугацаанд 800 сая орчим багасч, энэ нь дэлхийн нийтийн ядуурлаас ангижирсан хүн амын 75 хувийг эзэлж байна. Ялангуяа ядуурлыг бууруулах бодлого хэрэгжүүлсэн сүүлийн 8 жилд Хятад улс 100 сая иргэдийг ядуурлаас ангижруулж, дэлхийг гайхшруулсан билээ. Ийнхүү Хятад улс дэлхий дээр хамгийн олон хүн амыг ядуурлаас ангижруулж, НҮБ-ын Мянганы Хөгжлийн Зорилтыг бусдаас түрүүлэн биелүүлсэн улс болжээ.

    Гэвч ядуурлаас ангижруулах бол эцэс төгсгөл биш, харин шинэ амьдрал шинэ тэмцэл зүтгэлийн эхлэл юм. Хятад улс ядуурлаас ангижирсан тэмцлийнхээ үр дүнг илүү бататгах, иргэдийн амьжиргааг үргэлжлэн сайжруулж, хамтдаа чинээлэг болох хүсэл эрмэлзлийг биелүүлэхийн тулд ядуурлаас ангижирсан иргэдийн ажил олголтыг дэмжиж, тэднийг тогтсон орлоготой болгож, тэднийг буцаж ядуурахаас сэргийлэх ажлыг илүү чухалд үзэн ажиллаж байна. Ялангуяа цар тахлын сүүдэр улс орнуудын эдийн засагт тусаж, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадамжид сөргөөр нөлөөлж байгаа өнөө цагт ажил олголт нь ард иргэдийн амьжиргаатай шууд холбогдох хамгийн чухал асуудал болоод байна. Энэхүү байдалд чиглүүлж, Хятад улс энэ оны засгийн газрын ажлын тайланд ядуурлаас ангижирсан бүс нутгууд буцаж ихээхэн хэмжээгээр ядуурахгүй байхыг баталгаажуулах тухай шаардсан бөгөөд, энэ оны 03-р сард Хятадын таван яам байгууллага хамтран “2022 оны ядуурлаас ангижирсан иргэдийн ажил олголтыг дэмжих ажлын тухай мэдэгдэл”-ийг буулгаж, Хятадын ядуурлаас ангижирсан хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тоог 30 саяд хүргэх тухай шаардлага тавьж, нийгмийн даатгалын нөхөн олговор, хувийн бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, зам тээврийн нөхөн олговор олгох зэрэг ядуурлаас ангижирсан иргэдийн ажил олголтыг дэмжих цуврал араг хэмжээ буюу бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлэхийг холбогдох салбарынханд шаардсан юм.

    Ажил олголт тогтвортой байвал сая ард иргэдийн санаа сэтгэл тайван байж, алс ирээдүйд итгэлтэй байж чадна. Ажил олголт улс орны эдийн засгийн хөгжилтэй холбогдохитөдийгүй мянга түмэн айл өрхүүдийн амьдрал ирээдүйтэй шууд холбогдож, нийгмийн тогтвортой хөгжлийн баталгаа болох юм. Хятад улс ийнхүү ядуурлаас ангижирсан иргэдийг ажлын байраар хангах ажлыг засаглалын шилдэг байранд тавьж ажилласнаар энэ оны 03-р сарын эцсийн байдлаар Хятад улсад ядуурлаас ангижирч ажлын байраар хангагдсан иргэд 31 сая 350 мянгад хүрчээ.

    Өнөөгийн дэлхий ертөнц 100 жил тохиолдоогүй өөрчлөлт хувиралттай тулгараад байна. Бүртгэлээс үзвэл, цар тахал дэлхийн ядуурлыг бууруулах ажлын өнгөрсөн арван жилийн үр бүтээмжийг нэгэнт хайр найргүй “залгиж”,цөөн бус улс орнууд цар тахлын улмаар дахин ядуурч, хүн төрөлхтний хөгжлийн индекс 30 жилд анх удаагаа доошилж, дэлхийн ядуу хүний тоо 100 саяар нэмэгдэж, 800 сая гаруй хүн хүнсний хомсдолтой өлсгөлөн байсаар байна. Хятад улс нь дэлхийн хамгийн том хөгжиж буй орон болсны хувьд дэлхийн ядуурлыг бууруулах үйлсийн идэвхтэй санаачлагч, хүчтэй дэмжигч байсаар байх болно. Хятадын ядуурлыг бууруулсан амжилт бүх дэлхийн ядуурлыг бууруулах салбарт маш чухал ач холбогдол өгөх нь дамжиггүй .

    Хятад улс хойшид эдийн засгийн сэргэлт болон тогтвортой өсөлтийг баталж,  үргэлжлэн үр дүнтэй засаглал явуулж, ядуурлыг бууруулах үйл явцыг хурдасгаж, ядуурлаас ангижирсан иргэдийг буцаж ядуурах эрсдэлээс хамгаалж, хамтдаа чинээлэг болох улс төрийн хүсэл эрмэлзлээ биелүүлэх зорилт тавин ажиллах юм. Хятад улс өөрийн хүчин чармайлтаар улс орныхоо үндсэн байдалд тохирсон ядуурлыг бууруулах замыг хайж олсон бол Хятад улсын энэхүү төсөл төлөвлөгөө, оюун ухаан, нандин туршлага нь зөвхөн Хятадын асуудлыг зохицуулах төдий биш харин хүн төрөлхтний нийтлэг асуудлыг зохицуулах, ялангуяа хөгжиж байгаа орнуудад баялаг туршлага, чухал ач холбогдол өгөх нь дамжиггүй юм.

Зохиогч: Хасмөчир
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл