solongonews
Хамтарсан сурвалжилга хоёр орны ард түмний сэтгэлийг ойртуулдаг
2026-05-28 16:40
Хамтарсан сурвалжилга нь хоёр орны ард түмний сэтгэлийг ойртуулдаг

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь соёлын солилцооны элч төлөөлөгч бөгөөд хоёр талын хамтын ажиллагааны гэрч болдог. Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэл гүнзгийрэхийн хэрээр хоёр орны хамтарсан хэвлэл мэдээллийн сурвалжлагын арга хэмжээ жилээс жилд нэмэгдэж, аажмаар хэвийн үзэгдэл болж байна. Газар дээр нь очиж үзэж харахаас эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, ганц салбарын сурвалжлагаас эхлээд бүх салбарыг гүнзгийрүүлэн хамруулах хүртэл Хятад, Монголын хооронд ойлголцлын гүүрийг бий болгосон.

Далайн хязгаараас хилийн боомт, шинжлэх ухаан технологийн дэвшилтэт бүсээс хөдөө аж ахуй хүртэл Хятад, Монгол хоёр орны хамтарсан сурвалжлагууд дараалан зохион байгуулагдаж, хоёр орны харилцаа улам гүнзгийрч байна. 2026 оны хувьд саяхан “Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” Сычуань-Чүнчингийн соёлтой танилцах зуслангийн арга хэмжээ болон Хятад-Монгол-Оросын залуучуудын дижитал соёлын солилцооны анхны наадам,  “Нээлттэй хамтран ажиллаж, хөгжлийг ахиулъя” Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга хэмээх Хятад, Монголын хоёр томоохон хамтарсан сурвалжилга боллоо. Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон сэтгүүлчид Хятадад ирж, Хятадын хөгжил дэвшлийн түүхийг газар дээр нь гүн гүнзгий судалж, Хятадын орчин үеийн хөгжлийг биеэр мэдэрч, Хятадын мэргэн ухаан, туршлагаас хуваалцан, Хятадын шинэ эриний дүр төрхийг гадаадад сурталчилсаар байна. Хамтарсан арга хэмжээ бүр нь бодит дүр зураг, нарийн ширийн зүйл, халуун дулаан сэтгэл бүхий сурвалжлагуудыг бий болгосон. Монгол Улсын сэтгүүлчид эх хэлээрээ мэдээ нийтлэн, Монголын ард түмэнд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа, үйлдвэрлэлийн хамтын бүтээн байгуулалт, ард түмний амьжиргаа сайжирч буй бодит байдлыг шууд харуулсан. 

Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа нь ард түмний сэтгэлийг ойртуулж, олон нийтийн итгэлийн суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ хамтын ажиллагааны боломжийг танилцуулж, хөгжлийн туршлагаа хуваалцан, хил дамнасан худалдаа, төслийн хэрэгжилт, соёлын харилцаанд таатай олон нийтийн орчныг бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ хоёр орны сэтгүүлчид хамтын ажиллагааны явцад нөхөрлөлөө гүнзгийрүүлж, урт хугацааны тогтвортой харилцааны платформыг бий болгосон.

Улс орны харилцаа ард түмний найрамдлаас эхэлдэг, ард түмний найрамдал сэтгэлийн харилцаанаас үүсдэг. Хятад, Монгол хоёр орон бол уул ус, гол мөрнөөрөө холбогдсон найрсаг хөрш юм. Нягт хамтын ажиллагаа, хамтын хөгжил нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэж, найрамдлын суурь нь цаг хугацаа өнгөрөх тусам улам бэхжиж байна. Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хамтарсан сурвалжлагын хэлбэрийг баяжуулж, сурвалжлагын хүрээг өргөжүүлж, хөрш орнуудын харилцан туслалцаа, харилцан ашигтай Хятад-Монголын түүхийг чин сэтгэлээсээ ярьсаар байна. Хятад-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, хамтдаа урагшлуулан, хувь заяаны хамтын цогцыг байгуулах шинэ хуудсыг хамтдаа бүтээж байна.  

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл