
Хятад, Монгол хоёр улс уул уусаараа хаяа нийлсэн найрсаг хөрш бөгөөд стратегийн тал бүрийн хамтын ажиллагааны нөхөрсөг харилцаатай. Улс төрийн ойлголцол ба итгэлцлийг нэмэгдүүлэх нь Хятад Монгол хоёр орны стратегийн хамтын ажиллагааны харилцааг чангатгах улс төрийн суурь юм. Хоёр тал тусгаар тогтнол, эрх мэдэл ба газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, өөр өөрийн улс орны хөгжлийн замыг хүндэтгэнэ.
Хятад, Монгол хоёр орон төрийн удирдагчдын харилцааг батжуулж, олон улсын уулзалтын дагуу хоёр орны яриа хэлэлцүүлгийг идэвхтэй ашиглаж, стратегийн ойлголцлыг чангатган, хоёр орон ба хоёр орны иргэдийн уламжлалт нөхөрсөг харилцааг улам гүнзгийрүүлэх болно.
