solongonews
Цөлд хавч үржүүлэн баяжиж байна
2022-06-02 16:21
Малчид цөлд хавч үржүүлэн баяжиж байна.

    Цөлд мод ургадаг гэж олон сонсож байсан ч хавч элсэн цөлд тэжээж болдог гэж төсөөлөхөд бэрх. ӨМӨЗО-ы Ордос хотын Хангин хошуу нь Хөвчийн элсний дунд хэсэгт орших тус нутаг дэвсгэрт 10 мянга гаруй хавтгай дөрвөлжин км элсэн цөл бий. Үүнийг нэгэн цагт "Үхлийн тэнгис" гэж нэрлэдэг байжээ. Мөн Хангин хошуу нь Хатан голын хамгийн урт урсгалтай хот бөгөөд жил бүр Хатан голын их хэмжээний үерийн ус энд дамжин урсдаг. Үерийн улирал 120 хоног үргэлжилдэг.

    Нэг талдаа элс, нөгөө талдаа усны гамшиг. Ордос хотын Хангин хошуу "элс, ус, ой, тариа, нуур, өвс"-ний нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхийн тулд Хатан голын усыг элсэн цөлийн нам дор газарт татаж, цөлийн намгархаг газар, нууруудыг бий болгосон байдаг. Нутгийн малчид цөлийн нуур, намгархаг газрыг ашиглан хавч үржүүлдэг. Өмнө нь хонь, үхэр тэжээдэг малчид одоо загасчин болж, хавч тэжээн багагүй орлого олдог болжээ. “Цөлийн усны хотхон”-д малчид баяжих арга олжээ. Нэгэн цагт үржил шимгүй, салхи элс бужигнасан Хөвчийн элсэн цөл өдгөө бут сөөгөөр хучигдаж, загас, хавч усанд тоглож, шувууд чөлөөтэй айлчлан, элс, ус хосолсон экологийн эв нэгдэлтэй газар болон "усны экологи" бий болжээ.

Зохиогч: Рэнь Лихүй
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл