solongonews
Хөгжил өөд хөтлөх Хятадын хөдөө орон нутгийг бүтээн байгуулах стратеги
2022-06-20 16:05
Хөдөө орон нутаг бол Хятадын үндэстний уламжлал болон хөгжлийн үндэс суурь, хөдөө орон нутаг тогтуун хөгжиж байж улс орон сая амгалан тайван байж, хөдөө аж ахуйн салбар хөгжвөл сая нийгэм хөгжиж, иргэд сая чинээлэг амьдралтай болж чадна. Хятад улсын дарга Ши Жинпин яриандаа “ Хятад улс хөдөө орон нутгийг бүтээн байгуулах ажил хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдийн оршин амьдрах нөхцөл байдлыг тасралгүй сайжруулан, оршин амьдрахад таатай үзэсгэлэнт сайхан хөдөө орон нутгийг бүтээн байгуулна ” хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг.

     Хятад улс ядуурлыг бууруулах ажилд бүх талын ялалт байгуулсан бол өдгөө ядуурлыг бууруулсан ололт амжилтыг бэхжүүлж, ядуурлаас ангижирсан бүс нутгийн хөгжлийг ахиулах, хөдөө орон нутгийг бүх талаар сэргээн хөгжүүлэх хатуу чанга үүрэг тулгараад байна. Үүнд чиглүүлж, ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны V бүгд хурлаар “ХКН-ын Төв хорооны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 14-р таван жилийн төлөвлөгөө болон 2035 оны хэтийн зорилтыг боловсруулах тухай санаачилга”-ыг хэлэлцэж баталжээ. Хурлаар хөдөө аж ахуй хөдөө орон нутгийг нэн тэргүүнд хөгжүүлэн, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх ажлыг бүх талаар сайжруулах, хөдөө орон нутгийг бүтээн байгуулах ажлыг социалист орчин үеийн бүтээн байгуулалтын чухал байранд тавих шийдвэр гаргасан нь олон нийтийн анхаарлын төвд хүрсэн билээ.

    Хөдөө орон нутгийг бүтээн байгуулах бол Хятад улсын хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийн чухал ажил үүрэг. Энэхүү ажлын хамрах салбар олон, хамрах хүрээ цар өргөн бөгөөд маш будлиантай. Иймээс хөдөө орон нутгийг бүтээн байгуулахад нарийн нямбай төсөл боловсруулах шаардлагатай. ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны V бүгд хурлаар хөдөө орон нутгийг бүтээн байгуулах асуудлыг анх удаа дурдан гаргаж, 2021 болон 2022 оны 01-р тоот бичиг материалд тус  ажлыг бодитой төлөвлөж, тусгай төсөл боловсруулан гаргасан нь Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын төв хороо хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд ихээхэн анхаарал хандуулж байгааг харуулж, хөдөө аж ахуйн салбар болон тариачдын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа шийдвэр зоригийг харуулж байна. Тус төсөл нь хөдөө орон нутгийг бүтээн байгуулах гэдэг нь юуг байгуулах, яаж байгуулах, ямар байдалтай байгуулах вэ гэдэг асуудлыг тодорхойлжээ. Хөдөө орон нутгийг бүтээн байгуулах ажил бол зөвхөн хэдэн том байшин барилга буюу талбай заал байгуулах төдий хялбар биш. Ялангуяа, шинэ цаг эриний хөдөө орон нутгийг бүтээн байгуулах ажил бол ядуурлыг бууруулах ажил амжилт байгуулсны дараах түм буман иргэдэд үр өгөөжөө өгөх “ иргэдэд ашиг хүртээх төсөл” гэж хэлж болно.

     Тэгвэл хөдөө орон нутгийг бүтээн байгуулах ажлын явцад юуг анхаарах шаардлагатай вэ?  Нэн тэргүүнд хөдөө орон нутгийг бүтээн байгуулах гэдэг бол ард иргэдийн төлөө бүтээн байгуулах явдал юм. Даруй ард иргэдийн төлөө бүтээн байгуулахыг баримталж, ард иргэдийн хүсэл эрмэлзлэлийг бүрэн хүндэтгэх шаардлагатай. Үүнд засгийн газрын удирдлага, ард иргэдийн оролцоог харилцан уялдуулах нь чухал. Засгийн газар хөдөө орон нутгийн хөгжлийн горимыг хүндэтгэж, иргэдийн ашиг сонирхлыг тэргүүнд тавьж, аливаа зүйлийг иргэдийн ашиг сонирхлын тойронд төсөвлөн хэрэгжүүлж, иргэдийн энэхүү ажилд өгч байгаа үнэлгээг энэхүү ажлын үр дүнг хэмжих стандарт болгоно. Энэ нь нөгөө талаасаа Хятадын баримталсаар ирсэн ард иргэдээр төв болгох хөгжлийн үзэл санааг харуулж байна.

Хоёрдугаарт. Хятадын хөдөө орон нутгийг бүхэлд нь авч үзвэл өмнө бүс нутгаас умард бүс нутаг хүртэл , зүүн бүс нутгаас баруун бүс нутаг хүртэл, уулан газар байхад тал газар ч бий. Нутаг нутгийн экологи байгаль орчин өөр өөрийн гэсэн онцлогтой, нутаг нутгийн хөгжлийн төвшин ижил бус. Үүнд чиглүүлж хөдөө орон нутгийн бодит байдалд үндэслэн төрөл хуваан удирдан жолоодох шаардлагатай. Мөн иргэдийн бодитой хэрэгцээ шаардлагатай уялдуулахын хамт тухайн орны эдийн засгийн хөгжил, тухайн орны соёл иргэншилтэй уялдуулах шаардлагатай юм.

Гуравдугаарт. Боловсон хүчин байхгүй бол хөдөө орон нутаг бүх талын хөгжилд хүрч чадахгүй. Боловсон хүчний дэмжлэг баталгаагүй бол хөдөө орон нутгийн бүтээн байгуулалт дотоод хөдөлгөх хүчээр дутна. Боловсон хүчнийг бэлтгэх тал дээр ХКН-ын хөдөө орон нутаг дахь удирдлага болон ХКН-ын гишүүдийн хошууч дагуулах үйлдлийг бүрэн дайчлах нь маш чухал. Хөдөө орон нутгийг бүтээн байгуулах шилдэг боловсон хүчин нь холбогдох бодлогыг сурталчлан танилцуулах, бодитой ажлыг зохион байгуулж удирдан жолоодох зэрэг арга замаар Хятадын хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх, хамтдаа баяжин чинээлэгжих хэтийн зорилтыг биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно.

 

Зохиогч: Нийтлэл : Хасмөчир
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл