
Монгол Улсаас "Ногоон хот-Иргэдийн оролцоо" мод тарих үйл ажиллагааг эхлүүлж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны дипломат ажилтнууд 05-р сарын 14-ний өдөр оролцлоо.
Мод тарих, байгаль орчноо хамгаалах нь Хятадын ард түмний сэтгэлгээнд өндөр байр суурь эзэлсээр ирсэн. Хятадчуудын өвөг дээд хэмээгдсэн хэдэн мянган жилийн өмнөх Хунди нааны үеэс эхлэн “Зуу зуун өвс мод тарьж”, экологийг хамгаалах нэгэн ширхэг мод ч гэсэн хүн нэг бүрийн сэтгэл зүрхэнд шингэжээ. Мянга гаруй жилийн тэртээ Монголчуудын "Их засаг"-т мөн усны эх үүсвэр, бэлчээрийг хамгаалах тодорхой дүрэм журам бичигдсэн байдаг. Эх дэлхийгээ хамгаалах, хойч үедээ үр өгөөжөө өгөх нь эрт дээр үеэс Хятад, Монголын ард түмний байгаль орчны нийтлэг эрмэлзэл байсаар ирсэн нь эндээс харагдаж байна.
Жил болгоны гуравдугаар сарын 12-ны өдөр бол Хятадын мод тарих өдөр бөгөөд тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт Монголын мод тарих өдөр тохиодог. 1981 оны 12-р сарын 13-наас хойш Хятад улс эх орноо ойжуулах, ногооруулах ажлыг тохиромжтой насны Хятадын иргэн бүрийн хуулиар хүлээсэн үүрэг болгожээ. Монгол Улс 2021 онд “Нэг тэрбум мод ургуулах төсөл”-ийг хэлүүлжээ. Эх дэлхийгээ ногооруулж, ард түмэндээ үр өгөөжөө өгөх нь Хятад, Монголын ард түмний нийтлэг ажил болж байна.
Хятадын “Ургамал мод ургавал улс орон баяжина” гэсэн эртний үг байдаг. Мөн “Амьдралын эх нь ус, усны эх нь мод” гэсэн монгол ардын зүйр үг ч бий. Хятад улс нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалын зам шугамыг дурдсан бөгөөд Монгол улс нүүрстөрөгчийн хийг саармагжуулалтыг 22.7 хувь хүртэл бууруулах зорилт дэвшүүлсэн.
Байгаль орчныг хамгаалах уламжлал ижил, эх орноо ногооруулах алсын хараа нэг, Хятад, Монголын ард түмэн гар нийлж ажиллавал, эх байгалийн өмнө нийтлэг ойлголцолд хүрч, байгаль орчныг хамгаалах туршлага харилцан солилцож, мөн бие биенийхээ ажлын арга барилаас суралцвал, хүн төрөлхтний өмнө хөх уулс, ногоон мод, номин тал, тунгалаг устай Хятад, Монгол улсыг харуулах нь дамжиггүй.
