Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа “Монголд нэн ховордсон мазаалайн тоо толгой 50 давсан нь БНХАУ-ын тусламжтай салшгүй холбоотой, Хятадын талд талархал илэрхийлье." гэсэн байна.
Мазаалай баавгай нь цөл, говь нутагт амьдардаг цорын ганц баавгайн төрөл бөгөөд амьдрах орчин нь муудсаны улмаас усдах хэмжээнд хүрээд байна. Монгол Улс мазаалайг “үндэсний баавгай” гэж үздэг. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи-аас гаргасан мэдээллээр 2018 оны эцсийн байдлаар Монгол Улсад 30-аад л мазаалай үлдэн амьдарч байна.
2018 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Засгийн Газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй Мазаалай баавгайг хамгаалах технологийн төсөлд үзүүлэх тусламжийн хэрэгжилтийн гэрээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо албан ёсоор гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрийн дагуу Хятадын тал Монголын талд амьдрах орчны экологийн орчны чанарын судалгаа, амьдрах орчны хүнсний ургамлын популяцийн динамик судалгаа, амьдрах орчны биологийн олон янз байдлын мониторинг, мазаалай баавгайн популяцийн судалгааг явуулахад туслах болно. Тусгай хамгаалалттай газар нутагт техникийн болон удирдах боловсон хүчнийг бэлтгэн, тусгай хэрэгслээр хангахад туслах юм.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хятад, Монголын мэргэжилтнүүдийн хамтын хүчин чармайлт, нутгийн малчдын идэвхтэй оролцоогоор Монголд мазаалай баавгайг хамгаалах, өсгөн үржүүлэх ажил гайхалтай үр дүнд хүрч, Хятад улс биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр бодитой ололт амжилт гаргасны гэрч болж байна. Одоо байгаа хамгийн сүүлийн үеийн найдвартай мэдээллээр Монгол Улсын мазаалайн тоо толгой 51-д хүрээд байна.
Хятад, Монгол хоёр орон бол “Биологийн олон янз байдлын конвенц”-ийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах, засаглалын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг орон юм. Дэлхийн экологи, байгаль орчны сорилтуудын өмнө аль ч улс ганцаараа зогсож чадахгүй, олон улсын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг гар нийлэн ажиллаж байж л хүн төрөлхтний үзэсгэлэнт гэр орноо улам сайн хамгаалж, дэлхийн экологийн соёл иргэншилд хүрэх зам тогтвортой, ирээдүйтэй байх болно гэдгийг Хятад, Монгол хоёр орны практик нотоллоо. Биологийн олон янз байдлыг хамгаалах нь хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн боломжийг хамгаалах явдал юм.
