solongonews
Дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх шинэ хөдөлгөгч хүч
2023-02-22 11:36
Хятадын ”Бүс ба зам” санаачилгыг дурдсаны 10 жилийн явцад Хятад улс ”Бүс ба зам” дагуух 30 гаруй улс, бүс нутагтай эрх бүхий операторуудын харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд гарын үсэг зуран, барилга байгуулалт байгуулан ажиллаж байна.

    Жишээ нь: Зүүн Африк, Камбожийн хурдны замууд, Казахстаныг тэнгист холбосон, Мальдивын тэнгисийн гүүр, Хятад-Лаосын төмөр зам, Хорватын Пельжешак гүүр зэрэг дэд бүтцийн олон төслүүдийг барьж дуусгасан. Мөн Индонезийн Яланы хурдны төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам, Хятад-Тайландын төмөр замын гол бүтээн байгуулалтын төслүүд зогсолтгүй урагшилж байна. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуй, эрүүл мэнд, ядуурлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн "жижиг боловч сайн" төсөл хэрэгжиж, энэ нь түнш орнуудын ард түмэнд жинхэнэ үр өгөөжөө өгч байна.

       2021 он гэхэд Хятадын бизнесүүд "Бүс ба зам" дагуух түнш орнуудын гадаад эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсүүдэд 43 тэрбум гаруй америк долларын хөрөнгө оруулалт хийж, орон нутагт 340,000 гаруй ажлын байр бий болгожээ. 2022 оны 08-р сард Хятад болон "Бүс ба зам"-ын түншүүдийн бараа бүтээгдэхүүний худалдаа 12 триллион ам.долларт хүрч, Хятадын "Бүс ба зам" түнш орнуудад санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 140 тэрбум ам.долларыг давжээ.

       Өнөөдөр Хятадын санаачилсан "Бүс ба зам" нь дэлхийн эдийн засгийг дэмжин, дэлхийн эдийн засагт шинэ хүчийг буй болгож байна.

Зохиогч: Алтан-Уул
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл