
2022 оны 05-р сарын 25-ны өдөр 54 чингэлэг ачсан Хятад, Монголын ”Эрээн” нэрэмжит өргөн царигтай чингэлэгт галт тэрэг анх удаагаа Эрээн хотоос хөдлөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорьж, Эрээн боомт тусгай гарц гарган, автомат шалгалтаар галт тэргийг саадгүй нэвтрүүлсэн гэх мэдээлэл сайтаар цацагдлаа.
Хятад улс 1435 мм-ийн нарийн царигт төмөр замтай бол Монгол Улс болон Европын улсуудын төмөр замд 1520 мм-ийн өргөн цариг ашигладаг. Улс орнуудын төмөр замын царигийн стандарт өөр өөр байдаг тул олон улсын ачааны галт тэргийг төмөр замын боомтуудад зорьсон орны үндэсний царигийн стандартад нийцсэн тэрэгний дугуй солих шаардлагатай юм. "Эрээн" нэрэмжит галт тэрэг нь өргөн царигаар аялах тул чингэлэгт галт тэрэг Монгол Улсын боомтод хүрсний дараа дугуй солих шаардлагагүй болж, тээвэрлэлтийн хугацааг 30 хувиар хэмнэх боломж ийнхүү бүрдэж, тээврийн үр ашгийг эрс сайжруулжээ. Ингэснээр "COVID-19" цар тахлын үед Хятад улсын бараа бүтээгдэхүүнийг Монголын иргэд хурдан шуурхай ашиглах боломж бүрджээ.
Мөн өнгөрсөн 2021 оны 02-р сард машин, тавилга, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн ачсан Хятад-Европын галт тэрэг Хятадын Тяньжин боомтоос хөдөлж Монгол Улсыг зорин аялж, Монголын иргэдэд шаардагдаж байгаа өдөр тутмын хэрэглээний зүйлсийг нь хангаж байсан байна.
Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны солилцоо хамтын ажиллагаа өдөр ирэх тусам сайжрахын хирээр иргэдийн хоорондох солилцоо харилцаа ч өдөр ирэх тусам олшрон, Хятадын маш цөөхөн тооны бараа бүтээгдэхүүн Монголын иргэдэд танигдаж байснаасаа өдгөө хүнсний ногоо, жимс, үр тариа, өдөр тутмын хэрэглээ, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, барилгын материал, мөн цаашлаад өндөр технологийн бүтээгдэхүүнүүд гэх мэт бараг бүх төрлийн бүтээгдэхүүнийг Монголын ард түмэн сайн мэддэг болжээ. Ийнхүү Хятадын гадагш экспортлох бараа бүтээгдэхүүний нөөц асар их байгаа нь Монголын ард түмэнд шууд ашиг тусаа өгч, иргэдийн амьдрал ахуйд нь тулгуур түшиг болсоор ирсэн байна. Энэ нь мөн хоёр орны харилцаа хамтын ажиллагаа дэвшин хөгжиж байгаагийн илрэл болж байна.
"COVID-19" цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр орон харилцан бие биедээ тусалж, саад бэрхшээлүүдийг хамтдаа даван туулсаар ирсэн. Хоёр орон өндөр түвшний харилцаа холбоогоо хадгалснаар улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсэн хэвээр байгаа. Хятад улсад цар тахал дэгдсэн хамгийн хүнд цаг үед Монгол Улсын уулын ерөнхийлөгч Х.Баттулга онцгой айлчлал хийж, Хятад улсад дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлэн 30 мянган хонь хандивласан бол Монголын ард түмэн Хятад улсад зориулан хандив босгох үйл ажиллагаанд нэгдэн оролцсон юм. Хятадын тал үүний хариуд халдвараас урьдчилсан сэргийлэх туршлага, мэдээллээ Монгол Улстай шууд хуваалцаж, вакцин, эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлэн, хоёр орны харилцаа цар тахлын шалгуурыг даван гарч, цар тахлын эсрэг хамтын тэмцэл улам бэхэжсэн байна.
