solongonews
Хүнсний асуудал бол төр улсын хөгжлийн үндэс
2022-06-02 16:05
— Хятад, Монгол хоёр орны төрийн тэргүүн хүнсний аюулгүй байхыг уриалж байна.

         Хоол хүнсний асуудал бол хүн төрөлхтний оршин тогтож дэвшин хөгжих хамгийн үндсэн нөхцөл юм. Түрүүхэн Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хурлын үеэр хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж үг хэлэв. Хүрэлсүх хэлсэн үгэндээ:

- Монгол Улсын хүнсний аюулгүй байдал нь Монгол хүний бүрэн аюулгүй байдалтай шууд холбоотой. Хүнс эрүүл байвал Монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна гэжээ.

Ингээд Ерөнхийлөгч “хүнсний хангамж, аюулгүй байх үндэстний хөдөлгөөн” өрнүүлэхийг уриалав. Энэ бо

л дэлхий нийтийн өнөөгийн байдал буюу Монгол Улсын ирээдүйн хөгжлөөс харахад мөн цагтаа тохирсон мэргэн бодлого болох нь тодорхой.

БНХАУ хүнсний аюулгүй байдлыг эдийн засгийн хөгжлийн үндэс болгон анхаарч ирсэн юм. Ялангуяа ХКН-ын XVIII хурлын дараа хүнсний аюулгүй байхыг төрийг засах тэргүүн чухал хэргээр үзэж, цуврал чухал үүргийг тодорхойлж аргачлалыг хэрэгжүүлсэн юм. Ши Жиньпин хэлсэн үгэндээ:

- Хүнсний аюулгүй байх нь улс орны аюулгүй байхын чухал үндэс”, Хүнсний аюулгүй байдлыг хангах бол мөнхийн сэдэв. Аль ч үед энэ чавхдасыг сулруулж болохгүй.

Ши Жиньпин тодорхойлохдоо "1.4 тэрбум хүн амтай бидний том гүрэнд авч хэлбэл газар тариалангийн үндсэн хэрэглээг аль ч цаг үед хөнгөвчилж буруулж болохгүй, гартаа хүнстэй байхад сэтгэл санаа амар тайван. Энэ бол аль ч цаг үеийн үнэн ёс. Хятадын хэмжээний бүх шатны ХКН -ын хороо болон Засгийн газар хүнсний аюулгүй байдлыг хангах улс төрийн хариуцлагыг үүрнэ. Нам болон засаг зэрэг үүрэг гүйцэтгэж, “будааны шуудай”-г мужийн дарга хариуцах бөгөөд нарийн бичгийн дарга адилхан хариуцна.  Хятад улсын дарга Ши Жиньпиний чухал үг нь шинэ цаг эриний улс орны хүнсний аюулгүй байхыг баталгаажуулахад зөв чиглэлийг тодорхойлж үндсэн зарчмыг заасан байна.

  ХКН-ын XVIII хурлаас хойш хүнсний ерөнхий үйлдвэрийн хүчин чадал тогтвортой сайжирч, Хятадын үр тарианы нийт гаралт шинэ шатанд ахиж 6 жил дараалан 650 сая тонноос дээших байдлыг баталжээ. Мөн газар тариалангийн техник технологийн дэвшлийн хувь нэмэр 60 хувийг давж үр тарианы дундаж дан гаралт 0.06 гаруй га бүрд 0.382 тонн ургац хураажээ.

Хүнсний аюулгүй байдал нь өнөөгийн хүн төрөлхтөнд нүүрлэж байгаа томоохон асуудал хэвээр байна. “НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030-ны хөтөлбөр”-ийн “өлсгөлөнгүй” байхыг биелүүлэх зорилт хатуу өрсөлдөөн тулгамдаад байна.

Орос Украины мөргөлдөөн болон дэлхий нийтийг хамарсан цар тахал нь хүнсний худалдаа, хамтын ажиллагааг маш олон тодорхойгүй хүчин зүйлд хүргэж, Олон улсын хүнсний хангамжийн хэлхээ болон ложистикийн хэлхээний тогтвортой байдалд эрсдэл дагуулж байна.

Одоогийн байдлаар 6.9 тэрбум хүн өлсгөлөн байна. Иймээс улс орнуудыг хүнсний аюулгүй байдалд чиглэсэн яаралтай  ажиллагааг уриалж, хүнсний ханш өсөх, эрэлт хэрэгцээний хомсдол зэрэг асуудлыг бүх боломжоороо аргацаах болно.

Зохиогч: Талын дуу хоолой радиогийн Хашшувуу, Б.Хүүдүүт
Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : solongo
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл