Ард түмний амьжиргааг тууштай дээшлүүлэхийн тулд шинэ хотжилт, хөдөөгийн сэргэн мандалтыг зохицуулах хэрэгтэй. Том дунд, жижиг хот суурингуудын уялдаа холбоотой бүтээн байгуулалт, эрчимтэй, авсаархан төлөвлөлтийг удирдан чиглүүлж, хотын аж үйлдвэр, хүн амын даацыг нэмэгдүүлж, экологийн эмзэг бүс нутгуудын ачааллыг бууруулна. Хотыг холбож, хөдөөг хөгжүүлэхэд хотын үүргийг илүү сайн биелүүлж,хот хөдөөгийн цогц хөгжлийг ахиулах болно. Тосгоныг амьдрахад тохиромжтой, үйлдвэржилт сайтай, үзэсгэлэнтэй тосгон болгон бүтээн байгуулна.
—Ши Жиньпин 2024 оны 9-р сарын 12-ны өдөр Хатан голын сав газрын экологийн хамгаалалт, чансаатай бүтээн байгуулалтыг иж бүрэн дэмжих симпозиумд хэлсэн үг.
