Хятадын Коммунист Намын нийтлэг удирдлагыг баримталж бэхжүүлэн, намын дотоод засаглалыг илүү өндөр шалгуур, бодит арга хэмжээнүүдээр бүрэн дүүрэн, хатуу чанд хэрэгжүүлнэ. ХКН-ын Төв Хорооны томоохон шийдвэр, зохицуулалтуудыг илүү шийдэмгий, үр дүнтэйгээр хэрэгжүүлж, эрх мэдлийг зохицуулалтын тогтолцооны хүрээнд илүү шинжлэх ухаанч, үр ашигтайгаар хязгаарлана. Мөн авлигын эсрэг тэмцлийг илүү тодорхой, тууштайгаар урагшлуулах ёстой. Ингэснээр "15 дахь таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг биелүүлэх бат бөх баталгааг бүрдүүлэх юм.
— 2026 оны 1-р сарын 12-нд болсон ХКН-ын Сахилга бат шалгалтын төв комиссын 20 дахь бүрэлдэхүүний 5-р бүгд хурал дээр Ши Жиньпиний хэлсэн үгнээс.
