solongonews
Хятад улсын хүний эрхийн хөгжлийн замыг баримтална
2026-10-27 16:53

Хятадын хүний эрхийн хөгжлийн замыг тууштай баримталж, ард түмний чанартай, илүү сайн амьдралын төлөөх хүсэл эрмэлзэлд хариу барьж, тэдний өсөн нэмэгдэж буй олон талт эрхийн хэрэгцээг тасралтгүй хангаж ажиллах ёстой. Эдийн засаг, ардчилал ба хуулийн засаглал, үзэл суртал ба соёл, шударга ёс, нийгмийн засаглал, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарын хөгжлийг уялдуулан сайжруулах хэрэгтэй. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлт, орлогын хуваарилалт, боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, орон сууц, ахмад настны асаргаа, хүүхдийн сайн сайхан байдалтай холбоотой асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай. Материаллаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёл иргэншлийн уялдаатай хөгжлийг дэмжсэнээр бид хүний бүх эрхийн хамгаалалтыг бүх талаар бэхжүүлэх болно.

— 2022 оны 2-р сарын 25-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 37 дахь удаагийн бүлэг сургалтын үеэр Ши Жиньпиний хэлсэн үгнээс.



Редактор : С. САРАНЧИМЭГ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл