Өвөр Монголын багачуудын үндэстний хөгжмийн бүлгэмийг байгуулах ёслол 06 дугаар сарын 21-ний өдөр Өвөр Монголын Урлагийн дээд сургуульд болж, анхны тоглолтоороо ирсэн зочдын хараа сонорыг мялаалаа.

Өвөр Монголын багачуудын үндэстний хөгжмийн бүлгэм нь Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн харьяат Урлагийн дунд сургуулиас санаачлан байгуулсан ба 6-аас 10 дугаар ангийн нийт 64 сурагчаас бүрдсэн ба ихэвчлэн морин хуур, ятга, шударга зэрэг монгол үндэстний язгуур хөгжмийн зэмсгээр тоглодог байна.

Хятадын үндэстнүүдийн цогц нэгдлийн үзэл баримтлалыг бат цогцлоохоор зорилго болгон язгуур урлаг соёлыг уламжлан залгамжилж, ардын хөгжим тоглогчдыг хүмүүжүүлэн бэлтгэхээр гол үүргээ болгосон тус бүлгэм Өвөр Монгол орны хувьд өсвөр насны залуучуудаас дагнан бүрэлдсэн үндэстний хөгжмийн анхны бүлгэм юм.
