solongonews
Өвөр Монголын соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх сэдэвт арга хэмжээний нээлтийн ёслол Бугат хотод болов
2025-06-24 09:52
Өвөр Монголын соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх сэдэвт арга хэмжээний нээлтийн ёслол Бугат хотод болов

"Дэлхийн Хатан голын анхны тосгон" Бугат хотод 2025 оны ӨМӨЗО-ны соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх "Тал нутгийн шинэ бүлэг-Соёлын аялал жуулчлалын шинэ ирээдүй" сэдэвт арга хэмжээний нээлтийн ёслол 06-р сарын 22-ны орой боллоо.

Бээжин, Шанхай, Хэбэй, Шаньси, Шааньси, Ниншя, Ганьсу, Хайнань, Ляонин, Хармөрөн болон бусад муж, өөртөө засах орон, хотын захиргаа, хотын Соёл, аялал жуулчлалын газар (товчоо) холбогдох хүмүүс, аялал жуулчлалын мэргэжилтнүүд,  аж ахуйн нэгжүүд, гол төлөөлөгчид үйл ажиллагаад оролцож, туршлага солилцон, хөгжлийн боломжоо хуваалцаж, Өвөр Монголын соёлын аялал жуулчлалын салбарын чанартай хөгжилд эрч хүч нэмж байна.

Нээлтийн ёслол дээр ӨМӨЗО-ны алдартай жуулчны хошууны анхны жагсаалтыг гаргаж, өргөмжлөл гардуулав.  ӨМӨЗО-ны "Соёлын аялал жуулчлал, спорт, худалдаа, хөдөө аж ахуй" зэрэг соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг олон талт бүтээн байгуулалтад хамруулж байна. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл