Хятадын агаарын тээврийн групп ХХК-ийн Air China C909 онгоцны анхны олон улсын нислэгийн хэвлэлийн бага хурал2025 оны 6-р сарын 30-ны өдөр Хөх хотод болов.

Уг арга хэмжээнд Air China компанийн C909 нисэх онгоц 7-р сарын 1-ээс эхлэн Хөх хот-Улаанбаатар-Хөххот чиглэлд нислэг үйлдэж, CA757/8 дугаараар долоо хоногт долоон удаа нислэг үйлдэх болсныг албан ёсоор зарлалаа. Энэ нь Хятадад үйлдвэрлэсэн нисэх онгоцны олон улсын арилжааны нислэг үйлдэх шинэ үе шатыг нээж байгаа төдийгүй "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад нээлттэй, өндөр түвшинд үйлчлэхэд орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүд эрчтэй хамтран ажиллаж буй тод жишээ болж буй юм.
Энэ жил “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлсний 12 жилийн ой тохиож байна. Сүүлийн 12 жилийн хугацаанд Air China "Бүс ба Зам"-ын агаар аялалын шугамыг өргөтгөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж, агаарын холболтыг идэвхтэй хөгжүүлж, “Бүс ба Зам”-ын агаарын зам дагуух 29 улсыг холбосон нислэгийн 68 шугамыг нээсэн билээ.

Энэ жил мөн Air China компани Хятадад үйлдвэрлэсэн C909 нисэх онгоцыг нэвтрүүлээд тав дахь жилтэйгээ золгож байна. Энэ таван жилийн хугацаанд Air China компани Хятадад үйлдвэрлэсэн иргэний агаарын тээврийн нисэх онгоцнуудыг өргөн цар хүрээтэй ашигласан юм.
Хятадын агаарын тээврийн группын Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Цүй Шяофэн хэлэхдээ,
-Air China компани 2020 онд анхны C909 ашиглалтад оруулснаас нааш өргөн цар хүрээтэй, арилжааны зориулалтаар ашиглаж, Хятадад үлйдвэрлэсэн иргэний агаарын тээврийн нисэх онгоцнуудыг аюулгүй ажиллуулж, C909 нисэх онгоц нь багийн цар хүрээ, агаарын хөлгийн ашиглалтын түвшингээрээ салбартаа тэргүүлсээр ирсэн. Air China компанийн C909 нисэх онгоц олон улсын нислэг үйлдэж буй нь Хятадын агаарын тээврийн групп агаарын тээврийн үүрэг хариуцлага, эрхэм зорилгоо биелүүлж, үндэсний стратегид үйлчилж байгаа бас нэгэн тод жишээ юм. Групп нь олон улсын анхны C909 нислэгээр шинэ гараа болгож, нислэгийн аюулгүй ажиллагааг хангахын тулд бүх хүчин чармайлтаа гаргах болно. Цаашид агаар тээврийн нислэгийн шугам сүлжээг оновчтой болгож, олон улсын хамтын ажиллагаа, солилцоог гүнзгийрүүлж, Өвөр Монголын умард нутагт нээлттэй гүүрэн гарц барих хүчин чармайлтад агаарын тээврийн шинэ эрч хүч сэлбэж, Хятадыг агаарын тээврийн хүчирхэг улсыг болгоход хувь нэмэр оруулах болно гэв.

