Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын хоорондох соёлын солилцоо идэвхтэй өрнөж олон төрлийн баялаг агуулгатай, үр дүн илэрхий болж, олон улсын нийгмийн анхаарал нэмэгдсэн байна. 2014 онд Гадаад хэргийн яам “Хятад, Монголын найрамдлын солилцооны жилийг тэмдэглэх төсөл”-ийг тунхаглаж, зөвхөн хүмүүнлэгийн үйл ажиллагаа гэхэд 22 төрлийг өрнүүлэв.
Энэхүү төсөл нь Хятад, Монголын хоёр талын харилцаа тулгуур бичгийн эмхтгэл, мөн Хятад, Монголын соёлын долоо хоногийг зохион байгуулж, Хятад, Монголын хүүхдийн соёлын харилцааны цуврал үйл ажиллагаа зохион байгуулж, Хятад, Монголын найрсаг солилцооны мэдлэгийн уралдаан тэмцээн, Монгол Улсад телевизийн баримтат нэвтрүүлэг болон телевизийн бүтээлийг танилцуулах төдийгүй хоёр улсын мэдээ мэдээллийн төлөөлөгчид харилцан айлчлал хийх, Монголын оюутнууд хятад хэл, хэл соёлын талаар цуврал тэмцээн зохион байгуулах, Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосон 65 жилийн ойн эрдэм шинжилгээний илтгэлийн тэмцээн, Хятад улсад Монголын эрдэмтдийн дугуй ширээний ярилцлага хийх зэрэг олон олон арга хэмжээг зохион байгуулсан юм.

Хятад улсын иргэн Монгол Улсад аялж байгаа тоо нь жил ирэх тутам нэмэгдэж байна. Зураг дээр Хятад улсын жуулчид бараа худалдан авч байгаа болно.
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дарга н.Оюунгэрэлийн танилцуулснаар, сүүлийн жилүүдэд Хятад, Монголын хоорондох соёлын солилцоо улам өргөжиж, хоёр улсын бүх салбарын харилцаа цаашид тогтвортой хөгжихийг дэмжсэн юм.
1994 оноос эхлэн Хятад, Монгол хоёр улс соёлын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, гурван жилд нэг удаа тодорхой төлөвлөгөө гаргадаг юм. Хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу, Хятад, Монгол хоёр улс хороондоо шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны хөтөлбөр, боловсролын солилцоо хамтын ажиллагааны хөтөлбөр зэрэг олон салбарт соёлын харилцаа хамтын ажиллагааг зохион байгуулсан юм. Мөн Улаанбаатар хотод хятад хэлний тэмцээн зохион байгуулж, жил бүр урлагийн баг бүрэлдэхүүн болон спортын төлөөлөгчдийг улс хооронд айлчлал хийлгэх, мөн оюутан солилцох, харилцан эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх, Хятад улсаас Монгол Улсад хятад хэлний сайн дурын багш нарыг томилох зэрэг гэрээнд гарын үсэг зурсан юм.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Ян Чиндүн хэлсэн үгэндээ: - Одоогийн байдлаар Хятад улсад Монгол Улсын 8000 оюутан суралцаж байна. Тэдгээр оюутнууд Хятад улсын засгийн газрын тэтгэлгээр болон хувийн зардлаар суралцдаг. Үүний зэрэгцээ жил бүр 100 гаруй сая Монголын иргэн Хятад улсын газар нутгаар аялан жуулчилж байна гэжээ.
2011 онд Хятад, Монгол улс стратегийн түншлэл тогтоож, хоёр тал “БНХАУ-ын Боловсролын Яаман болон Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам 2011-2016 оны боловсролын солилцоо болон хамтын ажиллагаа хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд гарын үзэг зурсан нь аажмаар цар хүрээгээ тэлж өргөжин тэлхэд хүргэсэн юм. Хятадын соёлын төв Монгол Улсад байгуулагдсан нь Хятад, Монгол хоёр тал соёлын үйл ажиллагаа, сургалт хийх, мэдээллийн үйлчилгээ зэргийг хангахад гол байр суурь болдог. Хоёр улсын хооронд утга зохиолын солилцоо хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, эрдэм шинжилгээний илтгэлээс гадна, Хятадын зохиолчид Монгол Улсын зохиолчидтой солилцоо хийж, жилд 5-10 уран зохиолын бүтээлийг харилцан орчуулдаг байна.
Монгол Улс дахь БНХАУ-ын Худалдаа Аж үйлдвэрийн танхим нь хоёр улсын ард иргэдийн солилцооны үүргийг хариуцсан 12 жилийн хугацаанд 110 гаруй гишүүн нэгжийг хөгжүүлж, барилга, газрын тос, уул уурхай үйлчилгээ зэрэг салбарт албан захидал явуулсан. Мөн Хятад, Монгол хоёр улсын солилцоонд их хэмжээний ажлыг дэмжиж, Хятад, Монголын гадаад худалдааны хамтын ажиллагаа болон хууль эрх зүйн семинар, “Хятад, Монголын аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны форум” зохион байгуулсан юм. 2014 оны 3 дугаар сард Монгол Улсын ерөнхий сайдыг Хятад улсад урьж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй ярилцлага хийж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн нөлөө, үр дүн сайн байгааг тодорхойлсон юм.
