Соёлын солилцоо бол хоёр улсын ард түмний харилцан ойлголцох, нөхөрлөлөө бататгах гүүр холбоос болдог. Хятад, Монгол хоёр улс газар зүйн байршлаараа хөрш зэргэлдээ оршиж, соёлоороо нэвтрэлцэн, урт хугацааны турш шилдэг сайн соёлын солилцоотой байсаар ирсэн юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улс нь олон арга зам, олон давхарга, олон хэлбэрийн соёлын солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлж, нөхөрлөлөө бататгаснаар барахгүй, хоёр улсын бүх салбарын цар хүрээний харилцааны хөгжлийг ахиулсан байна.
Хятад, Монгол хоёр улсын соёлын солилцоо нь 60 гаруй жилийн урт удаан түүхтэй юм. 1951 онд Хятад, Монгол хоёр улс соёлын харилцаа байгуулжээ. 1994 онд Хятад, Монгол хоёр улс соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, гурван жилд нэг бодитой төсөл гаргахаар тогтов. 1997 онд Хятад улсын Соёлын яамны төлөөлөгч Монгол Улсад айлчилсан нь Хятад, Монголын харилцаа байгуулснаас хойших анх удаа Хятад улсын Соёлын яамныхан Монгол Улсад айлчилж байгаа явдал болжээ. 1998 онд хоёр улс “Хятад, Монголын 1998-2000 оны соёлын солилцооны ажиллагааг хэрэгжүүлэх төсөл”-д гарын үсэг зурав. 1999 онд Хятад улсын Соёлын яамны төлөөлөгч Монгол Улсад айлчилсан ба 2001 онд “2001-2003 оны соёлын солилцооны ажиллагааг хэрэгжүүлэх төсөл”-д гарын үсэг зурав. 2004 онд Хятад улсын Соёлын яамныхан Монгол Улсад айлчилж, анх удаа Монгол Улсад зохиосон “Хятад улсын соёлын өдөрлөг”-ийн ажиллагаанд оролцож, 2005 онд Монгол Улсын соёл, боловсрол шинжлэх ухааны яамныхан Хятад улсад айлчилж, “Монгол Улсын соёлын өдөрлөг”-ийн үйл ажиллагаанд оролцсон байна. 2011 онд Хятад, Монгол хоёр улс стратегийн түншлэлийн харилцаа байгуулж, хоёр тал “БНХАУ-ын Боловсролын яам болон Монгол Улсын БСХУЯ-ны 2001-2016 оны боловсролын солилцоо болон хамтын ажиллагааг хэрэгжүүлэх төсөв”-д гарын үсэг зурав. Үүгээр дамжин хамтын ажиллагааны анхны алхмын механизм бүрэлдэн соёлын ажиллагаа өрнүүлэх, сурган хүмүүжил, сургалт явуулах, мэдээ мэдээллийн үйлчилгээ хангах зэрэг олон үйл ажиллагаа өрнүүлжээ.
2014 он бол Хятад, Монгол хоёр улсын харилцаанд маш их түүхэн ач холбогдолтой жил болно. Дипломат харилцаа байгуулсан 65 жилийн ойн байрыг тохиолдуулан, Хятад, Монгол хоёр улсын соёлын яам нь хамтарч хоёр тал “Нөхөрсөг солилцооны он”-ы үйл ажиллагаа зохиож, нэгэн цуврал соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааны үйл ажиллагааг өрнүүлжээ. Хятад улс нь мөн жилийн 8 дугаар сард Улаанбаатар хотод “Хятад улсын соёлын өдөрлөг”-ийн үйл ажиллагаа зохион байгуулж, хоёр тал хэлэлцээр хийх, форум, уран сайхны тоглолт ба үзэсгэлэн гаргах зэрэг баялаг агуулгатай үйл ажиллагаа зохиожээ. 2014 оны жилийн эхээс Монгол Улс нь Хятад улсад “Монгол улсын соёлын жил”-ийн үйл ажиллагаа өрнүүлэв. 12 дугаар сарын 5-ны өдөр “Монгол Улсын соёлын өдөрлөг”-ийн үйл ажиллагаа Бээжинд зохиогдов.
Хятад, Монгол хоёр улсын урлагийнхны солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин, соёл урлагийн үйл ажиллагаа маш олон зохиогдов. Үүнээс хэдийг дурдахад: Улаанбаатар хотноо зохиогдсон Хятад, Монголын симфони хөгжмийн тоглолт, “Энх мэндийн хадаг-2014” Хятад, Монголын залуучуудын уран сайхны үдэшлэг, “Монгол Улсын нэг өдөр-2015” Монгол Улсын томоохон хэмжээний олон улсын соёлын солилцоо, Хятад улсын монгол ном сэтгүүлийн дэлгэн үзэсгэлэн, Хятад, Монгол хоёр улсын “Монгол уянга” дэлхийн монгол уран бичлэгийн үзэсгэлэн, “Талын зураг монгол сэтгэлгээ” гол сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, Хөххотод зохиогдсон “Урлагийн их наадам-2014”, “Найрамдал” шинэ жилийн үдэшлэг зэрэг болно. 2002 оноос эхлэн Хятад, Монгол хоёр улсын хошин шогийнхон “Инээдтэй үдэш” хошин шогийн үдэшлэгийг хамтран тоглож, жил бүрийн цагаан сарын үеэр үзэгчидтэй золгож байна. Үүнээс гадна Өвөр Монголын аймаг хотууд болон Монгол Улсын хоорондын соёл урлагийн үйл ажиллагаа өрнүүн зохион байгуулагдсан юм. Монгол Улсын Архангай аймгийн дуу бүжгийн хүрээлэнгийн уран сайхны хамтлаг Улаанхад хотод “Хөхөмдөг хангай” уран сайхны тоглолт, Хятад, Монголын 2015 · Эрээн хот – Замын -Үүдийн анхны олон улсын наадам зэргийг дурдаж болно.
Утга зохилын солилцоо нь Хятад, Монголын соёлын солилцооны чухал хэсгийн хувьд, хоёр улсын уран зохилын хүрээний солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжив. Эрдэм шинжилгээний тайлан илтгэлээс гадна, Хятад улсын зохиолчид Монгол Улсын зохиолчидтой өргөнөөр солилцоо хийсэн байна. Хятад, Монгол хоёр улсын уран зохиолын хүрээнийхэн нэг алхам хамжиж, зохиолчид харилцан айлчлах, Хятадын уран зохилын тогтмол хэвлэл “Үндэстний утга зохиол”-д Монгол Улсын зохиолчдын төлөөлөх бүтээлийг нийтлэх, хоёр улс жил болгон 5-10 уран зохилын бүтээлийг харилцан орчуулахаар тохирсон байна. Өнгөрсөн жил мөн Хятад, Монгол хоёр улсын соёлын солилцооны үйл ажиллагааны нэг агуулга болсон “Хятад, Монголын уран зохилын сонгомол” хэвлэгдэж, Хятад, Монгол хоёр улсын 58 зохиолчийн өгүүллэг, найраглал, шүлгийн шилдэг бүтээлүүдийг багтаажээ. Тус номын хурим дээр Монгол Улсын Р.Батжаргал, Ж.Баттулга, Ц.Мохор, А.Далхаажав зэрэг 6 зохиолч ба Хэбэй мужийн зохиолч Гуань Рэньшань, Люү Жяньдүн, Да Же, Люү Шян Дүн, Ли Хао, Жан Чо нартай Хятад, Монгол хоёр улсын зохиолчид болон зохиол бүтээлийн тухай судлан ярилцжээ. Мөн Монгол Улсын эрдэмтэд “Хятад улсын соёл түүх” гэх номыг хэвлүүлсэн билээ.
Хятад, Монгол хоёр улсын соёл, боловсролын талаарх солилцоо ч тасралтгүй өргөжин тэлэв. Хятад, Монгол хоёр улс сүүлийн жилүүдэд Улаанбаатарт Күнзийн дээд сургууль байгуулсан ба “Хятад хэлний гүүр” тэмцээн зохиож, жил болгон урлагийн хамтлаг, биеийн тамир спортын төлөөлөгчид томилон харилцан айлчлахаас гадна, хоёр улс харилцан гадаадад суралцах сурагч томилон, харилцан эрдмийн цол хамгаалах, Хятад улсаас Монгол Улсад хятад хэлний сайн дурын багш томилох зэрэг талаар хэлэлцээр байгуулав. 2008 онд Монгол Улсын Их Сургуульд Күнзийн сургууль байгуулж, зарим сургуульд хятад хэлний анги нээсэн ба хятад хэлний тэмцээн зохиосон байна. Өвөр Монголын зарим аймаг хотуудын сургуульд ч Монгол Улсын сургуулиудтай харилцан туршлага солилцжээ. Жишээлбэл: Хишигтэн хошууны Бяруу Монгол үндэстний бага сургууль нь Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуультай соёлын солилцооны ажиллагаа өрнүүлэв. Энэхүү соёлын солилцооны ажиллагаанд Бяруу Монгол үндэстний бага сургуулийн багш болон Монгол Улсын багш нар харилцан нээлттэй хийж орж, хоёр улсын монгол сургуулийн сургалтын туршлага солилцов. Өнөөг хүртэл Хятад улсын тэтгэлгээр буюу хувийн зардлаар ойролцоогоор 8000 орчим Монгол Улсын оюутан сурагчид Хятад улсад суралцаж байна.
Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улсын биеийн тамир спортын хамтын ажиллагаа болон солилцоо тасралтгүй өргөжин тэлэв. Ялангуяа 2006 онд Хятад, Монгол хоёр улсын биеийн тамир спортын холбогдох байгууллага Бээжинд биеийн тамир спортын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаас хоёр улсын биеийн тамир спортын үйл ажиллагааны цар хүрээнд хамтын ажиллагаа ихээр хөгжсөн байна. Хятад улсын Өвөр Монгол, Гуандүн, Жянсү зэрэг муж орон нь Монгол Улстай маш сайн хамтын ажиллагаатай. Монгол Улсын тамирчид Бээжингийн олимпын тамирын наадам болон Гуанзүгийн Азийн тамирын наадамд амжилт гаргасан нь Хятад, Монголын биеийн тамир спортын хүрээний хамтын ажиллагааг харуулж байна. Хятад улс 1958 онд Монгол Улсад биеийн тамир спортын төв ордон болон биеийн тамирын цэнгэлдэх хүрээлэн байгуулж өгсөн бөгөөд 2010 онд Монгол Улсын Үндэсний биеийн тамир спортын ордон барьж байгуулж өгсөн нь Хятад, Монгол хоёр улсын биеийн тамир спортын хамтын ажиллагаа шинэ амжилтад хүрсэн хэрэг юм. Сүүлийн хоёр жилд Хятад, Монгол хоёр улсын биеийн тамир спортын солилцоо, хамтын ажиллагаа ч маш олноороо зохиогдов. Үүнд, 2014 оны Эрээн хотын Хятад, Монголын хүүхэд залуучуудын хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, Урадын дундад хошууны Хятад, Монголын олон улсын II наадам болон Хятад, Монголын соёлын солилцооны IV өдөрлөг, Хятад, Монголын олон улсын даамны уралдаан, Хятад, Монголын найман хотын “Үхайн хотын химийн аж үйлдвэр”-ийн нэрэмжит ширээний теннисний нөхөрсөг тэмцээн, Хятад, Монголын олон улсын морь уургалах ахны нөхөрсөг тэмцээн, Хятад, Монголын олон улсын авто машины уралдаан, Эрээн хот–Замын-Үүдийн иргэдийн анхны бие чийрэгжүүлэх биеийн тамир спортын цуглаан зэрэг баялаг агуулгатай үйл ажиллагааг дурдаж болно.
Хятад, Монгол хоёр улс 2005 оноос эхлэн хууч судалгааны талаар хамтарч, хоёр улс 5-10 жилийн хугацаатай хамтран ажиллах болсон юм. ӨМӨЗО-ны Түүхийн дурсгалт зүйлийн хууч судалгааны газар болон Монгол Улсын Нүүдэл соёлын судалгааны дэлхийн дээд сургуулиас бүрдсэн хамтарсан хууч судалгааны баг нь Монгол Улсын 12 газар нутагт хууч судалгааны шинжилгээ хийж, чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе, Хүннү, Түрк, эртний Уйгар үндэстэн, Кидан, Монгол Юань, Мин, Чин зэрэг олон цаг үеийнхнийг хамруулсан нийт 140 төрлийн үлдэгдэлд судалгаа хийжээ. Энэ нь мөн Хятад, Монгол хоёр улсын соёлын цар хүрээний хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон байна.
Хятад, Монгол хоёр улс 2014 онд “БНХАУ болон Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулж хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д хоёр улсын хэвлэл мэдээллийн солилцоог нэг алхам дээшлүүлж, форум зохиох зэрэг хамтын ажиллагааны механизм байгуулахаар дамжин, кино, телевиз жүжиг бүтээх, нэвтрүүлэх, солилцох зэрэг талаар хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэж дурдан гаргасан юм. Хятад, Монголын кино телевизийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг нэгэнт байгуулж, хоёр улсад үндэстний киноны баяр хийхээр төлөвлөж байна. Дурдууштай нь, хоёр тал жил алслан зохион байгуулж байгаа Хятад-Монголын хэвлэл мэдээллийн форум бол “БНХАУ болон Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны дунд урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”-ийн агуулга бөгөөд Хятад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийн солилцооны арга хэмжээ болно. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум дэс дараа болон цар хүрээгээр тасралтгүй шат өгсөж, нөлөө нь тасралтгүй өргөжсөн байна. Хятад, Монгол хоёр улс нь 2009 онд мэдээллийн хэрэгслийн солилцооны хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр тал мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны талаар нэлээд боловсронгуй механизмыг төлөвлөж, Өвөр Монголын телевиз, Солонго сонин мэдээллийн төв зэрэг мэдээллийн газрын сурвалжлагчид удаа дараалан Монгол Улсад очиж сурвалжилга хийж, 300 гаруй Монгол Улсын сурвалжлагч Өвөр Монголд хүрэлцэн ирж сурвалжилгын солилцооны үйл ажиллагаа өрнүүлжээ.
Монгол Улсын цахилгаан мэдээ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины сурвалжлах баг Өвөр Монголын Эрээн хот, Хөххот, Улаанцав, Шилийнхот зэрэг газар орноор явжээ. Монгол Улсын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүлэгчээр ахлуулсан Монгол Улсын Ардын эрх сонин, Цаг сонин зэрэг 12 гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэсэг их дээд сургууль, соёлын байгууллагын төлөөлөгчид Шулуунхөх хошуунд очиж сурвалжилга хийсэн байна.
Хятад, Монгол хоёр улсын соёлын солилцоо хөгжиж, Хятад, Монгол хоёр улсын нөхөрлөл улам бүр батжиж, сайн сайхан ирээдүй зүг тэмүүлэн, Хятад, Монголын харилцааны түүхийн шинэ хуудсыг бичсээр байна.
