solongonews
Дэлхий нийтээрээ Хятадын шинэ жилийг тэмдэглэж байна
2025-01-29 19:10
Дэлхий нийтээрээ Хятадын шинэ жилийг тэмдэглэж байна.

Хятадын хаврын баярыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад амжилттай бүртгүүлснээр, улс орнууд баялаг агуулгатай хаврын баярыг тэмдэглэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, хаврын баярын соёлын сэтгэл хөдөлгөм, орчин үеийн утга учрыг харуулж байлаа. 

Канадын анхны Хаврын баярын салютын баяр саяхан Торонто хотод боллоо. Дэлхийн соёлын өвд бүртгүүлснээс хойших анхны хаврын баяр болохын хувьд гоёмсог салют буудах, мөсөн гулгуурын үзүүлбэр зэрэг үйл ажиллагаа нь олон мянган иргэдийн сонирхлыг татаж байлаа. 

Саяхан Японы Киото хотноо “Баясгалант Хятадын шинэ жил, аз жаргалаар дүүрэн” арга хэмжээ боллоо. Хос уянга бичих, дэнлүүний оньсого таах, бөмбөг тоглох, амтат идээн ундаа амтлах зэрэг олон төрлийн шинэ жилийн үйл ажиллагаагаар дамжуулан, зочдод Хятадын шинэ жилийн өвөрмөц байдлыг мэдрүүллээ. 

Саяхан Суринамын ерөнхийлөгчийн ордонд "Хятадын хаврын баярыг дэлхийн соёлын өвд амжилттай бүртгүүлсний баяр"-ын шинэ жилийн цэнгүүн болж, тус улсын ерөнхийлөгч нарын олон салбарын 500 гаруй зочид шинэ жилийн баярыг тэмдэглэлээ. Дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст хаврын баярыг хууль ёсны баяр болгосон анхны орон болсны хувьд Суринам жил бүр хаврын баярыг баялаг агуулгатай тэмдэглэдэг бөгөөд Хятад, Суринам хоёр орны соёлын солилцоо, найрамдлыг улам ахиулж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл