solongonews
Соёлын солилцоо иргэдийн харилцааг ахиулна
2022-06-28 16:46
Соёлын солилцоо нь иргэдийн харилцааг ахиулна

    Соёлын солилцоо бол иргэд хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөлөө бататгах гүүр болдог. Хятад, Монгол хоёр улс уул усаараа залгалдаж, соёлоороо нэвтрэлцэн, урт хугацааны турш шилдэг сайхан соёлын солилцоотой байсаар ирсэн юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улс нь олон арга зам, олон давхарга, олон хэлбэрийн соёлын солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлж, нөхөрлөлөө бататгаснаар барахгүй, хоёр улсын бүх салбарын цар хүрээний харилцааны хөгжлийг ахиулсан байна.

    Хятад, Монгол хоёр улсын соёлын солилцоо нь 60 гаруй жилийн урт удаан түүхтэй юм. 1994 онд Хятад, Монгол хоёр улс соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, гурван жилд нэг бодит төсөл гаргахаар болов. 1997 оноос эхлэн Хятад улсын Соёлын яам болон Монгол Улс хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн харилцан айлчлал хийж эхэлсэн түүхтэй. Ингэснээр хоёр орны иргэд хоорондын солилцоо нэмэгдэж, хүмүүнлэгийн солилцооны цар хүрээ өргөжин тэлж, харилцан ойлголцон, харилцаа холбоогоо бэхжүүлэх бат суурь нь болсон байна. 
    2014 онд Хятад, Монгол хоёр улс Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн байрыг тохиолдуулан Хятад, Монгол хоёр улсын Соёлын яам хамтарч “Нөхөрсөг солилцооны он”-ы үйл ажиллагаа зохион байгуулж, соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааны цуврал үйл ажиллагааг өрнүүлжээ. Тухайн жилийн 12-р сард “Монгол Улсын соёлын өдөрлөг”-ийн үйл ажиллагаа Бээжинд зохиогдож байжээ.

Сүүлийн жилүүд Хятад, Монгол хоёр улс хүмүүнлэгийн цар хүрээнд хоёр орны хүмүүнлэгийн салбар, соёл урлагийн салбар илүү гүнзгий хөгжиж, харилцан ойлголцож, хоёр орон хоорондын соёлыг илүү мэдэрч сайн таньж ард түмний нөхөрлөлийг зузаатгах үүднээс олон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Мөн эдгээр арга хэмжээгээр дамжуулан хоёр орны ард түмэн эв найрамдалтай элгэмсэг дотно харилцаатай, өргөжин хөгжинө гэдэгт бид эргэлзэхгүй байна. 
    Хятад, Монгол хоёр улсын урлагийнхны солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин, соёл урлагийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд маш олон зохиогдов. Эдгээрээс дурдахад Улаанбаатар хотноо зохиогдсон Хятад, Монголын симфони хөгжмийн тоглолт, Монголын залуучуудын уран сайхны үдэшлэг, Хятад улсын монгол ном сэтгүүлийн үзэсгэлэн зэрэг олон үйл ажиллагаа бий. Үүнээс гадна Өвөр Монголын аймаг хотууд болон Монгол Улс хоорондын соёл урлагийн үйл ажиллагаа өрнүүн зохион байгуулагдсаар байгаа юм. 
   Хамтын ажиллагаа нь харилцаа холбоо, яриа хэлэлцээнээс үүдэлтэй бөгөөд соёлын солилцоо нь олон улсын хамтын ажиллагааны чухал хэсэг мөн. Байгаль орчин, соёлын янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүсийн хоорондын солилцоог соёлын солилцоо гэж нэрлэж болох бөгөөд үүнд улс орон үндэсний соёлын солилцоо, үндэстэн хоорондын солилцоог багтана.

Олон улсын соёлын солилцоо нь улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч юм. Эрт дээр үеэс үндэсний соёл, бүс нутгийн соёл нь урт хугацааны харилцан суралцах, харилцан уялдаа холбоо тогтоох талаар боловсронгуй болж ирсэн. Хятад, Монгол хоёр улсын соёл, боловсролын талаарх солилцоо ч тасралтгүй өргөжин тэлэв. Хятад, Монгол хоёр улс сүүлийн жилүүдэд Улаанбаатарт Күнзийн дээд сургууль байгуулсан ба “Хятад хэлний гүүр” тэмцээн зохион байгуулж, жил болгон урлагийн хамтлаг, биеийн тамир спортын төлөөлөгчид томилон харилцан айлчлахаас гадна хоёр улс харилцан гадаадад суралцах сурагч томилон, харилцан эрдмийн цол хамгаалах, Хятад улсаас Монгол Улсад хятад хэлний сайн дурын багш томилох зэрэг талын хэлэлцээр байгуулав.

        2008 онд Монгол Улсын Их Сургуульд Күнзийн сургууль байгуулж, зарим сургуульд хятад хэлний анги нээсэн ба хятад хэлний тэмцээн зохиож байв. 
    Соёлын солилцоо нь Хятад, Монголын олон салбар дахь бодит хамтын ажиллагааны чухал хэсэг бөгөөд харилцан ойлголцол, найрамдалт харилцааг нэмэгдүүлэх, ард түмний хэлхээ холбоог ахиулах, Хятад, Монголын найрамдлыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. ӨМӨЗО нь БНХАУ-ын орон нутгийн өөртөө засах орны хувьд сүүлийн жилүүдэд Монгол Улстай соёл боловсрол, техник технологи зэрэг салбарт найрсаг хамтын ажиллагаа тасралтгүй хөгжүүлсээр ирсэн. Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний 12 удаагийн форум соёлын солилцооны арга хэмжээ зохион байгуулагдаж баялаг агуулгатай болсон юм. Мөн "Соёлын өдөрлөг", "Боомтын наадам", "Урлагийн наадам" зэрэг хөрш зэргэлдээх бүс нутгуудад үйл ажиллагаа явуулж, хоёр ард түмний оюун санааны зайг ихээхэн богиносгосон юм.
    Гадаад соёлын солилцоо нь хүмүүсийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, нөхөрлөлийг гүнзгийрүүлнэ. Соёлын солилцоогоор дамжуулан бид бие биенийхээ сэтгэл санааг ойлгож, хоёр талын санал бодлоо шууд ойлголцож чаддаг. Иймд гадаад соёлын солилцоог эрчимжүүлснээр хоёр орны найрсаг харилцааг ахиулж, хоёр тал эрх тэгш байр суурьтай байх ёстой. Үүнээс гадна гадаад соёлын солилцоо нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, уламжлалт найрамдалт харилцааг илүү ахиулах, төрөл бүрийн салбарт харилцан яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өргөн ач холбогдолтой юм.
    Мэдлэгийн эдийн засгийн эрин үе ирснээр олон улсын соёлын солилцооны өдөр тутмын амьдрал дахь гүйцэтгэх үүрэг өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Олон улсын соёлын солилцоо нь өндөр чанартай нөөц баялгийг үр ашигтай ашиглах, улс орны олон улсын түвшинд хүрэх боломжийг нэмэгдүүлэх, санаа бодлыг шинэчлэх, алсын харааг өргөжүүлэхэд үйлчилдэг. 
    Улмаар шинэ цаг үе ирэхээр Хятад, Монгол хоёр улсын соёлын солилцоо цаашид илүү хөгжиж, хоёр орны нөхөрлөл улам бүр батжиж, сайн сайхан ирээдүй зүг хамтдаа тэмүүлэн, Хятад, Монголын харилцааны түүхийн шинэ хуудсыг бичсээр байна.

Зохиогч: Чэнь Тана
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл