Хятадын өндөр чанартай хөгжил улам бүр дэлхийн хамтын боломж болон хувирч, Хятадын нээлттэй зах зээл улам бүр дэлхийн хамтын зах зээл болж байна. Дэлхий дахин тодорхойгүй байдлаар дүүрэн байгаа энэ үед Хятад улсын хоёр чуулган гадаад ертөнцөд дээд түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх тодорхой дохио- Хятад улс хөгжлийн боломжоо дэлхийтэй хуваалцсаар байх болно гэдгээ дахин зарласан.
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 05-ны өдөр засгийн газрын ажлын тайланд засгийн газрын энэ онд хийх ажлын талаар танилцуулахдаа, гадаад ертөнцөд дээд зэрэглэлийн нээлттэй байдлыг өргөжүүлэн, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрэхийг санал болгов. Гадаад худалдааны чанар, тоо хэмжээг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулан гүнзгийрүүлэн бэхжүүлэх, олон талт, хоёр талт, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэв.
Хятад улсын сүүлийн 40 гаруй жилийн эдийн засгийн хөгжил нээлттэй байдлын нөхцөлд амжилтад хүрлээ. Цаашид Хятадын эдийн засгийн хөгжил ч мөн адил нээлттэй байх нөхцөлөөр өндөр чанартай байх болно.
"Хятадын гадаад ертөнцөд нээлттэй байх практик нь зөвхөн өндөр түвшний нээлттэй байдал нь улам бүр хурцадсан дэлхийн хөгжлийн асуудалд үр дүнтэй хариу өгч, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахад илүү их хувь нэмэр оруулж чадна гэдгийг харуулж байна" гэж Хятадын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Байнгын Хорооны гишүүн, Хүнань Их Сургуулийн Эдийн засаг, худалдааны сургуулийн туслах профессор Лай Мингёнг ярив.
Тэрээр мөн хэлэхдээ "Хятад улс чнартай хөгжлийн үе шат руугаа орлоо. Хэрвээ бид шинэ шатны боломжуудыг ашиглахыг хүсвэл шинэчлэл, нээлттэй байдлыг хангах, эдийн засгийн даяаршлын хөгжлийг дэмжихийн тулд гадаад ертөнцөд өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх ёстой” гэв.
