
XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы төлөөлөгчид 11-нд хэсгийн хэлэлцүүлэг хийлээ. Мөн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын тайлантай холбоотой тогтоолын төслүүдийг хянан хэлэлцэж, тэргүүлэгчдийн дөрөвдүгээр хурал зарлан хуралдуулжээ.
Үдээс хойш 15:00 цагт XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган АИХ-ын танхимд хаалтаа хийжээ. Засгийн газрын ажлын тайлангийн тогтоолын төсөл, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн зохион байгуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төсөлд санал оруулжээ. Мөн 2023 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны төлөвлөгөөг хөгжүүлэх тухай тогтоолын төсөл, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын ажлын тайлангийн тухай тогтоолын төсөлд санал оруулжээ.
