solongonews
ӨМӨЗО шинэ короновирусийн халдвараас сэргийлэх ажлын талаар хэвлэлийн хурал хийв
2020-02-04 22:20
ӨМӨЗО шинэ короновирусийн халдвараас сэргийлэх ажлын талаар хэвлэлийн хурал хийв.

Шинэ короновирусийн халдвараас сэргийлэх ажлын ӨМӨЗО-ы удирдах баг 02-р сарын 04-ний өдрийн үдээс өмнө 7 дахь удаагийн хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны өвчтөний эмчилгээний байдлыг танилцуулсан байна. 01-р сарын 24-ний өдөр Өвөр Монголын хэмжээнд короновирусээр халдварласан анхны өвчтөнийг оношилсноос хойш 02-р сарын 4-ний өдрийн 09:00 цаг хүртэл Өвөр Монголын хэмжээнд короновирусээр халдварласан нийт 35 өвчтөн илэрсэн байна. Үүнд сэжигтэй өвчтөн 3, хүнд өвчтөн 4, ил хүнд өвчтөн 2 байна. Эдүгээ бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 1 хүн байгаа юм. Үүнээс бусад өвчтөний биеийн байдал үндсэндээ тогтвортой байна гэж мэдэгдэв.

Одоогоор Өвөр Монголын эрүүл мэндийн бүхий л засаг захиргааны байгууллагууд халдварт өвчний өөрчлөлтийн дагуу хүлээн авч эмчлэхэд зориулан 113 эмнэлэг бэлдээд байгаа бөгөөд биеийн халууныг шалгах эмнэлэг 217 гаргасан байна. Үүнчлэн 24 цагаар утсаар заавар зөвлөгөө өгөх тусгай ажилтан ажиллаж байна.

ӨМӨЗО нь хүнд өвчин, халдварт өвчин, монгол-хятад эм эмнэлэг, эмэгтэйчүүд, хүүхдийн тасаг зэрэг олон мэргэжлийг хамарсан 70 гаруй тусгай мэргэжилтнээс бүрдсэн орны зэрэглэлийн эмчилгээний баг гаргасан төдийгүй аймаг хот, хошуу шяньд мөн тусгай мэргэжлийн багийг томилоод байгаа аж. Үүний зэрэгцээ ӨМӨЗО 62 эмчилгээний ажилтнаас бүрдсэн түргэн тусламжийн 6 багийг байгуулжээ. Түүнчлэн өвчтөн олон буюу эмчилгээний түвшин тааруу бүс нутагт түргэн тусламжийн эмчилгээний дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлхэн болоод байгаа аж.

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : www.nmg.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл