solongonews
Үхань хотын эмнэлгүүд энгийн өвчтөнийг хүлээн авч эхэллээ
2020-03-17 18:54
03-р сарын 16-нд Үхань хотын Шехэ эмнэлэгт сувилагч өвчтөний биеийн халууныг шалгаж байна. Өнөөгийн байдлаар уг эмнэлгийн олонх тасаг хэвийн ажиллаж эхэллээ..

        Халдварын байдлыг үр ашигтай хяналтдаа авахыг дагалдан Үхань хотын зарим эмнэлгүүд энгийн өвчтөнийг хүлээн авч эмчилж байна. Шалгах, урьдчилан сэргийлэх ажлыг баталгаажуулсны үндсэн дээр эмнэлгийн чиг үүрэг хэвийн байдалд шилжиж, коронавирусын халдваргүй энгийн өвчтөнүүд, нэн онцгойлон хуучин архаг өвчтэй хүмүүсийг хүлээн авах боломжтой боллоо. Үхань хот "КОВИД-19"-ийн халдвар авсан өвчтөнийг хүлээн авч эмчилж байсан 50 гаруй эмнэлэгт эмчлүүлж байсан халдвар авсан өвчтөнийг эмнэлгийн нөхцөл, туршлага сайтай 10 эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх болжээ. Тэгээд эмнэлгээ ариутгаж, халдваргүйжүүлэн, бусад энгийн өвчтөнийг хүлээн авч эмчлэх бэлтгэлээ хангаж байна. 03-р сарын сүүлч 04-р сарын эхээр эдгээр эмнэлгүүд чиг үүргийнхээ дагуу хэвийн ажиллаж эхлэхээр төлөвлөөд байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл