
И Ү хотод бизнес эрхэлж буй Ираны залуу Хами зэрэг хэдэн сайн дурынхан Хятадын Жэжян мужийн И Ү хотын Жи Мин Шань дүүрэгт ажиллаж, уг дүүргээр зорчиж буй хүмүүсийн биеийн байдлыг асууж лавлах, халууныг үзэх, бүртгэх зэрэг ажлуудад тусалж байна. Жи Мин Шань дүүрэг "НҮБ-ын дүүрэг" гэж нэрлэдэг бөгөөд энд 1200 гаруй гадаадын иргэн амьдардаг аж.
Энэ цагаан сарын үеэр олон гадаадын иргэн Хятадад үлдээд коронавирусийн халдвар, өвчний тухай мэдлэгийг хуваалцах, урьдчилан сэргийлэх, хянах зэрэг олон ажилд идэвхтэй оролцож байгаа юм. Тэд одоогийн байдлаар үндэстэн ястан гэж үл хамааран хүн бүр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах ёстой хэмээн ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
