02-р сарын 17-ны өдрийн байдлаар Хятадын хэмжээнд "COVID-19"-ийн халдвараар 1886 өвчтөн бүртгэгдсэн бол нас барсан хүний тоо 98, сэжигтэй тохиолдол 1432, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 1701 бүртгэгдсэн байна.
Үүнд Хүбэй мужид шинээр 1807 хүн бүртгэгдсэн бол шинээр нас барсан хүний тоо 93, нийт бүртгэгдээд байгаа өвчтөний тоо 59989, шинээр нэмэгдсэн сэжигтэй тохиолдол 788 болоод байна.
Одоогоор бүртгэгдээд байгаа өвчтөний тоо улсын хэмжээнд нийт 72436 болсон бол эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 2552, сэжигтэй тохиолдол 6242 байна.
02-р сарын 18-ны өдрийн 09:00 цагийн байдлаар ӨМӨЗО-д оношлогдсон тохиолдол нийт 73 болж, сэжигтэй тохиолдол 16 хүн бүртгэгдээд байгаа бол нийт 8 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан байна.
