solongonews
Сэтгэл санаа тогтвортой, өөртөө итгэлтэй байх нь чухал
2020-02-05 16:35
Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт одоо шийдвэрлэх үедээ ороод байна.

Төрийн зөвлөл шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд удирдамжийн зарчим баталж, мэдэгдэл түгээх зэрэг арга хэмжээ авч, иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндтэй холбогдуулж сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол, хямралаас сэргийлэх үйлчилгээ, мөн сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх лавлах утасны үйлчилгээ үзүүлэхийг шаардсан юм. Сэтгэлзүйн нийгэмлэгийн клиник сэтгэл судлалын ажлын хорооны дарга, Бээжингийн технологи, үйлдвэрлэлийн их сургуулийн профессор Жя Шяомин манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Сэтгэл санаа тогтвортой, өөртөө итгэлтэй, үйл ажиллагаа зохистой байх нь сэтгэл зүйд маш чухал юм гэжээ.

Хятадын төр засаг шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны халдвараас сэргийлэхийн тулд 1-р сарын 26-нд, "Шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх сэтгэлзүйн тусламжийн удирдамж" хэвлэн нийтэлж, халдварын түвшнийг үндэслэн иргэдээ 4 зэрэглэлд хуваасан байна. Үүнд шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаа авсан өвчтөн, эмч сувилагчдыг нэгдүгээр зэрэглэлд багтааж, эдгээр хүмүүсийн сэтгэл санааны хямралд анхаарал хандуулахыг уриалсан бөгөөд хөл хорионд орогсод, өвчтөний гэр бүл, жирийн иргэдийг тус тус 2, 3, 4-р зэрэглэлд багтаасан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл