solongonews
Хүбэй мужаас бусад нутагт халдварын тохиолдол 12 өдөр дараалан буурав
2020-02-16 19:48
Хүбэй мужаас бусад нутагт халдварын тохиолдол 12 өдөр дараалан буурав.

Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны тоо бүртгэснээр, 02-р сарын 15-ны 00:00 цагийн хооронд Хятадын Хүбэй мужаас бусад нутгуудад шинээр нэмэгдсэн халдвар авсан өвчтөний тохиолдол 166 болж, 12 өдөр дараалан буурсан үзүүлэлттэй байна.

02-р сарын 15-ны 00:00 цагийн байдлаар Хятадын эх газраас нийт халдвар авсан өвчтөний тоо 68500, халдвар авсан байж мэдэх хүний тоо 8228, эмнэлгээс гарсан хүний тоо 9419, нас барсан хүний тоо 1665-д хүрсэн байна. Халдвар авсан өвчтөнтэй ойртсон байж мэдэх 529418 хүнийг тоолсон бол тэдний 158764 хүн нь эмнэлэгт ажиглалт, шинжилгээ өгөөд байна.

Хонконг, Макао, Тайвань бүсэд 84 хүн халдвар авсны Хонконгт 56, Макаод 10, Тайваньд 18 тохиолдол бүртгэгджээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cn.chinadaily.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл