solongonews
Халдварыг хамтдаа даван туулна
2020-01-29 20:55
Халдварыг хамтдаа даван туулна

   АНУ-ын эрүүлийг хамгаалах, олон нийтийн үйлчилгээний яамны сайд 01-р сарын 28-нд Алекс Аза, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шинэ хэлбэрийн коронавирусын халдварыг даван туулахыг олон улсын эрүүлийг хамгаалах салбаруудад уриалсан байна.

Тэрээр:

- Хятад улс шинэ хэлбэрийн коронавирусын генийн дарааллын үр дүнг нийтэлсэн. Энэ бол маш чухал юм. Ингэснээр Америкийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн бaг хамт олон долоо хоногийн дотор вирусыг оношлох багаж бүтээж, Америкийн Харшлал, халдварт өвчний судалгааны үндэсний газар хэдэн долоон хоногт бэлтгэл вакцин гаргахыг зорьж байна. Одоо АНУ-ын нисэхийн 20 буудалд зорчигчдын халууныг шалгаж байгаа бөгөөд жуулчлалыг цаашид хязгаарлах магадлалтай байна гэж хэллээ.

Америкийн Харшлал, халдварт өвчний судалгааны үндэсний газрын дарга Энтони Фосси хэвлэлийн бага хуралд:

- Эрдэм шинжилгээний салбарт Америк, Хятад хамтран ажиллаж байна. Ийм хамтын ажиллагаа эрүүлийг хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг нөхнө гэж хэлсэн байна.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл