solongonews
Коронавирусийн халдвар авсан Эрээн хотын өвчтөн эрүүл болж эмнэлгээс гарлаа
2020-02-06 20:42
Коронавирусийн халдвар авсан Эрээн хотын өвчтөн эрүүл болж эмнэлгээс гарлаа.

Өнөөдөр буюу 02-р сарын 06-ны өдрийн үдээс өмнө коронавирусийн халдвар авсан Эрээн хотын өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Энэхүү явдал нь ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн хэмжээнд уг өвчнийг туссан анхны өвчтөн эмнэлгээс гарсан тохиолдол юм.

- Эрээн хотынхон намайг замаас саатуулан, цаг алдалгүй эмчилж надад хоёр дахь амь нас бэлэглэсэнд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байна. Мөн ийм богино хугацаанд сувилан эмчилж, эрүүл болгож өгсөн эмч сувилагч нартаа маш их баярлалаа. Та бүхэн халдварт вирусээс битгий айж балмагдаарай, эмнэлгийн ажилтнуудад итгээрэй хэмээн Хү овогт ярилцлага өгөхдөө илэрхийлсэн байна.

Мөн Хү өвчтөнтэй харилцсан 6 хүнийг ч өнөөдрөөс эхлэн тусгаарлан ажиглах шинжилгээний ажлаа зогсоосон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ТАЛЫН ДУУ ХООЛОЙ РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл