Шинэ төрлийн коронавиурсний уушгины хатгалгаанаас /“COVID-19”/ сэргийлэх ажил болон эмчилгээ үр дүнд хүрсэн. Эдгэрч эмнэлгээс гарсан өвчтөний шинж тэмдгийг судалсны дүнд хэрэгжүүлэхэд үр дүнтэй зарим оношилгоо эмчилгээний арга зам нээгдсэн гэжээ. Фосфорын хүчлийн хлорохин, плазмын эмчилгээ, уушги цэвэрлэн хоргүйжүүлэх эм зэрэг нь мөн клиникийн нэлээд сайн үр дүнг үзүүлсэн байна.
02-р сарын 16-ны өдрийн байдлаар Хятадад эдгэрч эмнэлгээс гарсан шинэ төрлийн коронавирусний уушгины хатгалгаагаар өвчилсөн өвчтөн 10 мянгаас давав. Хүбэй мужийг эс тооцвол Хятадын хэмжээнд оношлогдсон тохиолдол нэмэгдэх нь 13 хоног дараалан буурсан. Төрийн зөвлөлийн нэгдсэн сэргийлэлт, тогтоон барих механизмаас энэ сарын 17-нд Бээжинд хийлгэсэн Хэвлэлийн бага хурал дээр Үндэсний Эрүүл Мэндийн Хорооны Эмчилгээний Бодлогын Хяналт Удирдлагын Товчооны байцаагч хадагтай Гүө Яньхүн сэргийлэх, эмчлэх ажил нэлээд сайн үр дүнд хүрч байна гэжээ.
“Энэхүү тахал нь шинээр бий болсон халдварын шинжтэй өвчин эмгэг хэдий ч түүнээс сэргийлж, эмчилж болох талтай. Эдгэрч эмнэлгээс гарсан өвчтөнүүдийн шинж тэмдэгт хийсэн судалгаанаас харахад эмчлэгдэн эдгэрсэн өвчтөнүүдийн хувьд оношилгооны болон эмчилгээний зарим үр дүнтэй арга байсан юм. Эмнэлгээс гарсан өвчтөнүүдийн 90 орчим хувь нь хөнгөн, 10 орчим хувь нь хүнд буюу маш хүнд байсан. Нарийвчилсан судалгаанаас харахад өвчтөнүүд өвчилснөөс оношлогдсон хүртэлх цагийн хувьд Хятадын хэмжээнд дунджаар 4.95 хоног байна. Энэ нь оношилгооны цагийг богиносгон, цаг тухайд нь эмчилж, эрт оношлон эрт илрүүлэх нь эмчлэх эдгэрүүлэх хэмжээг дээшлүүлэхэд маш үр дүнтэй арга болсныг харуулж байна” гэжээ.
Гүө Яньхүн: - Өвчтөнүүдийн 90 гаруй хувьд нь амьсгал, цусны эргэлтийг дэмжих, дархлааг сайжруулах зэрэг вирусийн эсрэг болон өвчний шинж тэмдэгт чиглэсэн эмчилгээ зэрэг иж бүрэн эмчилгээний арга хэрэглэж эдгэрэлтэд нөлөөлсөн байна. Ялангуяа сүүлийн үед эрт оношлох, эрт эмчилгээ хийж, түүнчлэн хөнгөвтөр өвчтөнийг хүлээн авч эмчилсний дараа үргэлжлүүлэн ажиглалт хийснээс харахад хүнд өвчтөний эзлэх хувь анх 38 байсан бол өдгөө 18 хувь хүртэл буурав. Иймээс эрт оношлох, эрт эмчлэх нь эмчлэх эдгэрэх норм, хүлээн авч эмчлэх нормыг дээшлүүлэх, халдвартын болон нас барах нормыг бууруулах хамгийн үр дүнтэй арга боллоо гэжээ. Тэрээр хэлэхдээ:
“Эдгээр арга зам бол клиникийн эмчилгээнд уялдуулан хэрэглэх явц дахь үр дүнтэй эмчилгээний арга юм. Бид аврах эмчлэх чадавхыг нэмэгдүүлэх, эдгэрүүлэх нормыг дээшлүүлэх иж бүрэн практик аргыг дүгнэн гаргаж чадна гэдэгт би итгэлтэй байна. Манай улсын дотоодын аврах эмчлэх ажлыг олон улсад хэрэгжүүлж болох үр дүнтэй нандин туршлага болно” гэжээ.
Өдгөө Хятадын 29 муж, Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпус болон армийн системийн томилсон эмчилгээний 30 мянга гаруй ажилтан Хүбэй мужид ажиллаж байгаа бөгөөд тэд амьсгалын зам, халдвар, хүнд өвчин эмгэгийн зэрэг мэргэжлийн чиглэлээр ажиллаж байна. Үхань хотод өвчин хүнд тохиолдол олон байгаа онцгой байдалд чиглүүлэн, хүнд өвчин эмгэгийн мэргэжлийн 110 мянга гаруй эмч хүнд өвчтөнийг аврах эмчлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа нь Хятадын хэмжээнд хүнд өвчин эмгэгийн эмчилгээний ажилтнуудын нөөцийн 10 хувийг эзэлж байна.
Гүө Яньхүн: - Хятадын хэмжээнээс Үндэсний яаралтай түгэн тусламжийн аврах багаас 22 багийг шилжүүлсэн бөгөөд нарийвчилсан тоног төхөөрөмжтэй тул Үхань хотын аврах эмчлэх түвшнийг дээшлүүлэхэд тусалж чадах юм. Үүнээс гадна гурван P3 түр лаборатори, хяналт шинжилгээний ажилтнууд хүрэлцэн ирж Үхань хотын болон Хүбэйгийн хяналт шинжилгээний чадвар, хяналт шинжилгээний үр дүн, оношлох хурдыг дээшлүүлж байна.
Эдгэрч эмнэлгээс гарсан өвчтөний илаарших хугацааны цусны плазмыг ашиглан эмчлэх нь хүнд, маш хүнд өвчтөнийг эмчлэх хамгийн үр дүнтэй арга болж, үүнийг оношлон эмчлэх аргад нэгтгэсэн байна. Эдгэрч эмнэлгээс гарсан өвчтөн өөрийн цусны плазмаа хандивлан, хүнд, маш хүнд өвчтөнүүдэд туслахыг Гүө Яньхүн уриалав.
Үндэсний Эрүүл Мэндийн Хороо болон Үндэсний Хятад Анагаахын Эм Бэлдмэлийн Хяналт Удирдлагын Товчоо хамтран мэдэгдэл нийтэлж, Хятадад хандан уушги цэвэрлэн хоргүйжүүлэх эм хэрэглэхийг танилцуулсан юм. Өдгөө 10 мужийн 57 эмчилгээний байгууллага уушги цэвэрлэн хоргүйжүүлэх эмийг хэрэглэсэн 701 тохиолдлыг ажиглалтад хамруулж, эдгээрээс 130 тохиолдол эдгэрч эмнэлгээс гаран, 51 тохиолдлын шинж тэмдэг үгүй болж, 268 өвчтөний өвчний байдал сайжран, 212 тохиолдлын өвчний байдал хүндрээгүй байна. Үндэсний Хятад Анагаахын Эм Бэлдмэлийн Хяналт Удирдлагын Товчооны Шинжлэх Ухаан Технологийн Хэлтсийн дарга Ли Юй хэлэхдээ, нарийвчилсан мэдээлэлтэй 351 тохиолдолд хийсэн статистик бүртгэлээс үзэхэд уушги цэвэрлэн хоргүйжүүлэх эм нь шинэ төрлийн коронавирусний уушгины хатгалгааны тахлыг эмчлэхэд клиникийн нэлээд сайн үр дүн, аврах эмчлэх хэтийн төлөвтэй байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
- Эмийг зургаан хоног буюу эмчилгээний хоёр курс уусны дараа өвчтөнүүдийн 94.6 хувь нь халуурахгүй хэвийн болов. Ханиалгаж байсан 214 өвчтөн эмийг 1 хоног уусны дараа өвчнүүдийн 46.7 хувь нь ханиалгах шинж тэмдэг үгүй болж байсан бол 6 хоног уусны дараа өвчтөнүүдийн 80.6 хувь нь ханиалгах шинж тэмдэг үгүй болсон. Үүний зэрэгцээ тамиргүйдэх, хоолны дуршил буурах, хоолой өвдөх зэрэгт мөн нэлээд илэрхий үр дүн үзүүлсэн гэжээ.
