Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И орон нутгийн цагаар 02-р сарын 15-нд Мюнхений Аюулгүй байдлын 56-р бага хуралд оролцох үеэр Японы Гадаад хэргийн сайд Мотеги Тошимицутай уулзав.
Ван И:
- Хятадын Covid-19 халдварт өвчинтэй тэмцэх ажлыг Японы тал ойлгон дэмжиж байгаад юуны өмнө талархаж байна. Сүүлийн үеэс Японы олон иргэд Хятадад туслалцаа дэмжлэг үзүүлсэн үйл явдлуудын тухай мэдээлэл Хятадын цахим сүлжээгээр дүүрэн цацагдаж байна. Хөршдөө хандаж буй халуун дулаан сэтгэлийг бид гүнээ мэдэрлээ. Хоёр орны ард түмний найрамдалт харилцаа улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад болон олон талын хамтын хүчин чармайлтаар энэ халдварт өвчнийг удахгүй даван туулна гэдэгт итгэж байна. Түүнчлэн Японы талтай эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарын солилцоо зэрэг олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмэнд илүү их үр шим хүртээхэд Хятад улс бэлэн байна гэж хэллээ.
Мотеги Тошимицу:
- Хятад улс энэ удаагийн халдварт өвчний дэгдэлтийг таслан зогсоох тал дээр асар их хүчин чармайлт гаргалаан Үүнийг Япон улс өндрөөр үнэлж байна. Хятад улс халдварт өвчнийг эртхэн тогтоон барьж, ялалт байгуулна гэдэгт итгэж байна. Бүх хүчээрээ Хятад улсыг дэмжиж, туслалцаа үзүүлэхэд Япон бэлэн байна. Хятад улстай нягт хамтран ажиллаж, олон салбарын хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, энэ оны хоёр орон хоорондын чухал дээд зиндааны хэлхээ холбооны бэлтгэл ажлыг сайтар хийж, Япон, Хятадын харилцаанд шинэ ахиц дэвшил гаргахын тулд хичээн ажиллахад Япон улс бэлэн байна гэж хэлэв.
