solongonews
Вирусын халдвартай тэмцэх ажлын удирдах хэсэг хуралдав
2020-01-30 19:23
Вирусын халдвартай тэмцэх ажлын удирдах хэсэг хуралдлаа.

  ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 01-р сарын 29-нд Шинэ хэлбэрийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны халдвартай тэмцэх ажлын удирдах хэсгийн хурлыг даргалан хуралдуулав. Хурлаар тогтоон барих, сэргийлэх хүчин чадвар улам сайжирч байна. Гэвч вирусын халдвар түгэн дэлгэрэх шатандаа байгаа бөгөөд зарим бүс нутагт эрс нэмэгдэх хандлагатай байна. Бүх шатны захиргаа шинжлэх ухааны үндэслэлтэй нягт арга хэмжээ авч, өвчний байдал газар авах хандлагыг тогтоон барих хэрэгтэй гэж мэдэгдлээ.

Хурлаар мөн Хүбэй муж, Үхань хотын өвчний халдварыг тогтоон барих, сэргийлэх ажлыг улам чангаруулж, халдвар авсан өвчтөнийг бүх хүчээ дайчлан эмчилж, нас баралтыг багасгахын тулд хичээн зүтгэх хэрэгтэй. Оновчтой арга бодлого хэрэгжүүлж бүх Хятадын хэмжээнд өвчний байдал тархахыг тогтоон барьж, өвчний тухай мэдээллийг цаг тухайд нь ил тод мэдээлэх хэрэгтэй. Вакцины судалгааны ажлыг түргэсгэн, эмчилгээний тогтоон барих, эмчилгээний материалын хангамжийг баталгаажуулах хэрэгтэй. Мөн өдөр тутмын хэрэгцээтэй барааны нийлүүлэлтийг сайтар баталгаажуулж, олон арга хэмжээ авч, зах зээлийн үнийг тогтвортой байлган, зориуд нөөцлөн барааны үнийг хөөрөгдөх зэрэг үйлдэлд хуулийн дагуу хатуу цохилт өгөх хэрэгтэй гэж онцоллоо.

Цагаан сарын амралтын дараах хүмүүсийн буцах аяллын үеэр өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэх ажлыг сайтар хийж, хилийн чанадад буй жуулчдын буцаж ирэх зэрэг асуудлыг эв зүйтэй зохицуулах хэрэгтэй. Өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэх материалыг улсын хэмжээнд нэгдсэн журмаар шилжүүлэх, сэргийлэх, тархалтыг тогтоон барих ажилд тулгамдсан асуудлыг цаг тухайд нь зохицуулан шийдвэрлэх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан байна

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл