02-р сарын 25-ны 00:00 цагаас "COVID-19" халдвараас сэргийлэн хянах ӨМӨЗО-ы командын газрын эмчилгээний багийн дарга, Эрүүл мэндийн хорооны дарга Шюй Зихун хэвлэлийн бага хурал дээр танилцуулахдаа: Хятадын Төрийн Зөвлөлийн халдвараас сэргийлэн хянах нэгдсэн механизмын комиссоос хэвлэн тараасан "COVID-19"-ийн халдвараас сэргийлэн хянах ажлыг удирдах тухай санал”-ын дагуу ӨМӨЗО-оос холбогдох мэргэжилтнийг зохион байгуулан халдварын өнөөгийн байдалд бүх талын үнэлгээ болон нарийн хянамгай магадлал хийсний дараа энэ удаад хариу тусгалын арга хэмжээний зэрэглэлийн талаар зохицуулалт хийсэн байна гэжээ.
02-р сарын 25-ны 17 цагийн байдлаар ӨМӨЗО-д "COVID-19"-ийн халдвар авсан 75 тохиолдол гарч, 35 өвчтөн эмнэлэгээс гарч, бас 40 өвчтөн эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ. 02-р сарын 19-нөөс буюу долоон өдөр дараалан Өвөр Монголд шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
